БНСУ-ын Чонжу- Хөвсгөлийн Мөрөн чиглэлд анх удаа шууд нислэг хийлээ

Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдэж байгаа түүхэн үйл явдал нь Хөвсгөл аймгийн ард иргэд төдийгүй Монголын үзэсгэоэнт байгаль, Хөвсгөл далайг зорин ирэх зочдод иргэний агаарын тээврийн үйлчилгээг шат ахиулан ойртуулж, орон нутаг төдийгүй улс орны хэмжээнд нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг нэмэгдүүлэх нөхцөлийг бий болгож байна.

Олон улсын анхны нислэгийг хүлээн авсан арга хэмжээг нээж, ИНҮТ ТӨХК-ийн захирал Б.Отгонсүх үг хэлэхдээ “Хөвсгөл аймгийн Мөрөн хотод 1956 оны долдугаар сарын 07-ны өдөр анх удаа Ан-2 агаарын хөлгөөр нислэг үйлдсэнээр Мөрөн олон улсын нисэх буудлын түүх эхлэлтэй. Одоогийн байдлаар Мөрөн олон улсын нисэх буудал нь цагт 150 зорчигчид үйлчлэх хүчин чадалтай, 7 хоногт 22-27 нислэг үйлчлэн ажиллаж байна.

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг 2021-2030 онд хэрэгжлүүлэх үйл ажиллагааны хүрээнд “ИНҮТ” ТӨХХК нь Хөвсгөл аймаг дахь “Мөрөн” нисэх буудлыг 4С зэрэглэлийн агаарын хөлөг хүлээн авах хүчин чадалтай аэродром, зорчигч үйлчилгээний цогцолбор бүхий “Олон улсын нисэх буудал” болгох бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газрын 344 дүгээр тогтоолоор “Мөрөн” нисэх буудлыг зорчигч, ачаа тээврийн харилцааны “Олон улсын боомт” болгон баталсан бөгөөд 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймаг дахь “Мөрөн” нисэх буудлыг “ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛ” болгон нисэхийн мэдээллийн эмхэтгэлд зарлан мэдээлсэн.

Бүгд Найрамдах Солонгос Улсын Пажу хотод “Чоньжу-Мөрөн” олон улсын шууд нислэгүйлдэх уулзалт 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр болсон нь Монгол-Солонгос 2 улсын иргэний агаарын тээврийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, аялал жуулчлал, нийгэм, эдийн засаг, хамтын ажиллагааг бэхжүүлэх, бүс нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, орон нутгийн иргэдийн зорчих хөдөлгөөнийг нэмэгдүүлэх шууд нислэг үйлдэх боломжийг бүрдүүлсэн юм.

Өнөөдөр “МӨРӨН” Олон улсын нисэх буудалнь иргэний нисэхийн дүрмийн шаардлагыг ханган “ОЛОН УЛСЫН АНХНЫ НИСЛЭГЭЭ” амжилттай хүлээн авч байгаа нь цаашид орон нутгийн нисэх буудлуудад олон улсын нислэг хүлээн авах боломжтой гэдгийг харуулж байна” хэмээн онцлов.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Налайх...

Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн, яаж хамрагдах вэ?

“Солонго-1, 2” төсөл болон “Ногоон нуур” 1008 айлын орон...

Таван шарын нүхэн гарц дээгүүрх явган хүний гүүрийн металл хийцийг угсарна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Таван шарын нүхэн...