116 айлын гэр нурж, хашаа, байшингийн дээвэр хууларчээ

Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар 5-10 м/с, бороо орсон газруудаар борооны өмнө түр зуур 24-33 м/с хүрч ширүүсэж, салхилсаны улмаас Сүхбаатар аймгийн Халзан, Уулбаян, Төв аймгийн Аргалант, Баянхангай, Лүн, Эрдэнэсант сум, нийслэлийн Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-уул дүүрэгт нийт 116 айлын гэр нурж, хашаа, байшингийн дээвэр хууларсан зэрэг дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ.

Тодруулбал;

Сүхбаатар аймгийн Халзан суманд 27 айлын гэр, 20 хашаа, 3 байшингийн дээвэр, цэцэрлэгийн тоглоомнууд болон хүлэмж нурж, үерийн далан сэтэрч, 5 айл усанд автсан, 15 автомашин шаварт суусан дуудлагаар сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж, аюулгүй болгосон. Мөн Уулбаян суманд 11 гэр, 1 зөөврийн сууц, Түмэнцогт суманд зөөврийн сууц нурж, 2 автомашины салхины шил хагарсан бөгөөд хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байна.

Төв аймгийн Аргалант, Баянхангай, Лүн, Эрдэнэсант сумын нутгаар 21:00-22:00 цагийн хооронд хүчтэй аадар бороо орж, борооны өмнө салхины хурд 25-33 м/с хүрч салхилсаны улмаас Аргалант суманд- 7, Баянхангай суманд-36, Лүн суманд-13, Эрдэнэсант суманд-2 буюу нийт 58 айлын гэр, 13 хашаа нурж, 16 автомашины салхины шил хагарсан мэдээллийн дагуу Онцгой байдлын байгууллага, Цагдаагийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж, хохирлын хэмжээг эцэслэн тогтоохоор аймаг, орон нутгаас ажлын хэсгүүд ажиллаж байна.

Нийслэл хот орчмоор хүчтэй аадар бороо орж, борооны өмнө салхи ширүүссэний улмаас СБД-т 1,СХД-т 4, нийт 5 байшингийн дээвэр хууларсан, СХД-т 28, Чингэлтэй дүүрэгт 1, ХУД-т 2 буюу 31 гэр нурсан, СХД-т 1 иргэн гэрт дарагдсан дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид ажиллаж, аюулгүй болголоо.

Мөн Баянгол дүүргийн V хороо Саппорогийн уулзвар, Сүхбаатар дүүргийн I хороо, 28-р байрны гадна талбай, Хан-Уул дүүргийн VIII хороо Нисэхийн тойрог орчим, нийт 3 байршилд ус тогтсон дуудлагаар Геодези, eсны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын шуурхай баг ажиллаж, ус соруулах, зайлуулах арга хэмжээг хэрэгжүүллээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Тэтгэвэр 100-300 хүртэлх мянган төгрөгөөр нэмэгдэх хуулийг баталлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал болон Гэр бүл, хөдөлмөр,...

Оюутолгойн хэлэлцээрийг Монгол ашигтай хувилбараар тохиролцлоо

Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн яриа хэлэлцээрийг Монгол Улсад...

Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн жагсаалд 8500 орчим алба хаагч оролцоно

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний...

С.Шаарийбууд эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц бэлэглэжээ 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын гавьяат багш...