Гаалийн ерөнхий газарт 14 хоногийн хугацаатай хяналт шалгалт эхлүүллээ

0МУ-ын Ерөнхий сайд Г.Занданшатарын захирамжаар байгуулагдсан “Экспортыг нэмэгдүүлж, худалдааг дэмжих” ажлын хэсгийн шийдвэрээр Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас Гаалийн ерөнхий газарт хийх хяналт шалгалтыг 14 хоногийн  хугацаатай эхлүүллээ.

Хяналтад Гаалийн ерөнхий газар, Гаалийн төв лаборатори, шаардлагатай бусад субъект хамрагдах бөгөөд:
– “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам”-ын зохицуулалтад шинжилгээ хийх,
– Нүүрснээс сорьц, дээж, загвар авах, магадлан шинжилгээ хийх, дүгнэлт гаргах үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх,
– Зарим хилийн боомтууд дээрх ухаалаг гарцын байгууламж, гаалийн автомат бүрдүүлэлтийн системийн үйл ажиллагаанд хяналт тавих зэрэг шалгалтууд өрнөх юм.

Тус шалгалтын дүгнэлтийг ажлын хэсгийн ахлагч, МУ-ын Тэргүүн шадар сайд Н.Учралд 8-р сарын 06-нд танилцуулж холбогдох арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх юм.

Энэхүү шалгалтын үр дүнд гааль, хилийн боомтуудын үйл ажиллагаатай холбоотой иргэд, бизнес эрхлэгчдэд тулгардаг хүнд суртал, давхардал, чирэгдэл, цаг хугацааны болон эдийн засгийн хохирол буурах ёстой. Мөн хүнээс шалтгаалсан хүнд сурталд хуулийн дагуу хариуцлага тооцох, тогтолцоонд буй асуудлыг хамтран сайжруулах зорилгоор уг шалгалтыг зохион байгуулж байгааг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Батцэцэг онцоллоо.

Иргэн танд тус шалгалтын хүрээнд гааль, боомтуудын үйл ажиллагаатай холбоотой өгөх мэдээлэл бий бол [email protected] хаягт илгээж хамтран ажиллах боломжтой.

Эдийн засаг, xөгжлийн яам Ministry of Economy and Development
Гаалийн Ерөнхий Газар

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадууд ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж дүгнэжээ

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Ахмадын Холбооны Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын...

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Сэлбэ дэд төвийн орон сууцны үнийг хямдруулж, ухаалаг хот болгох үүрэг өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Сэлбэ” төслийн бүтээн байгуулалтын...