Батлан хамгаалах салбарын 100 алба хаагчид орон сууцны урьдчилгаа 20 сая төгрөг олгоно

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлутын санаачлагаар Батлан хамгаалах салбарын бие бүрэлдэхүүний нийгмийн хамгааллыг сайжруулах бодлогын хүрээнд өнөөдөр /2025.07.23/ нийт 100 орчим алба хаагчид орон сууцны урьдчилгаа 20 сая төгрөгийг олгох “Батламж”-ийг гардуулан өглөө.

Тус хөтөлбөр нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн хэрэгжүүлж буй “Хүн төвтэй төр” нийгмийн хамгааллын шинэчлэл, Монгол Улсын Засгийн газраас баримталж буй хүний хөгжлийг дээдэлсэн “Хүн төвтэй бодлого”, Батлан хамгаалахын сайд Д.Батлутын Зэвсэгт хүчний офицер, ахлагч, ажилтан, албан хаагчдын нийгмийн хамгааллыг сайжруулахаар дэвшүүлсэн бодлогын хүрээнд хийгдэж буй 3 багц арга хэмжээний нэг юм.

Батлан хамгаалахын сайд Д.Батлут хөтөлбөрт хамрагдаж тус буй бие бүрэлдэхүүн, алба хаагчдад хандаж хэлсэн үгэндээ:
“Улсын хөгжил, салбарын хөгжлийг ярья гэвэл эхлээд хүний хөгжлийг ярих ёстой. Хүний хөгжил ярихын үндэс суурь нь нийгмийн хамгааллын асуудал мөн. Батлан хамгаалахын сайдаар томилогдохдоо, та бүхэнд “Шинэ Засгийн газраас баримталж буй хүний хөгжлийг дээдэлсэн “ХҮН ТӨВТЭЙ БОДЛОГО”-ын хүрээнд алба хаагчдыг чадавхжуулах, тэдний нийгмийн хамгааллыг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлнэ” хэмээн танилцуулж байсан бол өнөөдөр эхнээсээ ажил хэрэг болж байна.

Энэхүү хөтөлбөрийг эхлүүлэхэд “Би биш бид” уриан дор БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд нэг баг болж, хамтын шийдвэрээр санаачлагатай ажилласны үр дүн байлаа” хэмээн онцлов.
Цаашид батлан хамгаалахын салбарын бие бүрэлдэхүүний нийгмийн хамгааллыг сайжруулах хөтөлбөр нь зөвхөн орон сууцны урьдчилгаанаас гадна, ипотекийн зээлийн шаардлага хангасан ажилтан алба хаагчдад хүлээлт үүсгэлгүйгээр хамрагдахад дэмжлэг үзүүлэх, өрхийн үйлдвэрлэл эрхэлж буй алба хаагчийн гэр бүлд “Тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөр”-үүдээр үргэлжлэх юм.

Өнөөдрийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал С.Ганбямба, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал Ж.Өсөхбаяр, БХЯ-ны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга бригадын генерал Ч.Гандирваа тэргүүтэй удирдлага, алба хаагчид оролцсон юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...

Энэ сарын 26-наас Цонжин болдог чиглэлд нийтийн тээврийн автобус явна

"Цонжин болдог" орчимд Х:17 чиглэлийн нийтийн автобус зогсдог болох...

Австралийн парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын урилгаар Австралийн...

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн...