“Таван цэг”-ийнхэн хэт холын марафон гүйлтийн түүхэнд рекорд тогтоолоо

2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр эх орныхоо баруун хязгаар Алтай таван богдын Сонгинотын даваагаас гараагаа эхлүүлсэн “Таван цэг” багийнхан 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр өмнөд захын цэг Орвог гашуун бор толгой дахь Соёмбот баганад амжилттай хүрч, бариаллаа.
Тэд энэ хугацаанд эх орныхоо баруун, зүүн, хойд, төв, өмнөд гэсэн хязгаар цэгүүд болон тусгаар тогтнолын үнэ цэнийг илэрхийлсэн түүхэн дурсгалт газруудаар очиж, өмнөө тавьсан түүхэн зорилгоо биелүүлж чадлаа.


Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, цэрэгжлийн спортын мастер, ахлах ахлагч Эрхэмбаярын Даваажамц 95 хоногийн хугацаанд 5011 км зам, Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн гүүрчин аврагч, спортын мастер, дэд ахлагч Буян-Өлзийгийн Буянхишиг 46 хоногт 2222 км туулж, цэргийн алба хаагчид багаараа Монгол Улсын хэт холын марафон гүйлтэд ийнхүү түүхэнд рекорд тогтоолоо.
📍 Ингэхдээ гүйгчид өдөрт 50-100 км замыг туулж байсан ба 15 аймгийн 70 гаруй сум, нийслэлийн 3 дүүргээр дамжин гүйсэн юм. “Таван цэг”-ийнхний бариандаа хүрэх үед Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, Зэвсэгт хүчний 167 дугаар анги, Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн тусгай салбар, Хилийн цэргийн ангийн алба хаагчид, нутгийн итгэд, малчид оролцож баяр хүргэсэн байна.


Гүйгчдийн өдөр тутмын гүйцэтгэлтэд Монголын хэт холын марафон гүйлтийн холбооноос хяналт тавьж ажилласан бөгөөд өдөр тутамдаа цаг хугацаа, зай хэмжигч бугуйн цагийн тусламжтайгаар мэдээллийг хүлээн авч байсан юм.
“Таван цэг” төслийн хаалтын арга хэмжээ 07 дугаар сарын 09-ний өдөр ЗХЖШ-т зохион байгуулагдана.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...

Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажлыг эхлүүллээ

Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс...