“ТЭЦ-5” төслийн урьдчилсан шалгаруулалтад 4 компани санал ирүүлжээ

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Баянгол дүүргийн 20 дугаар хороонд 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадалтай ТЭЦ-5 дулааны цахилгаан станцыг барина. Энэ хүрээнд нийслэлээс ТЭЦ-5 төслийн зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх хэлбэрээр түншлэлийн гэрээ байгуулах хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан шалгаруулалтыг тавдугаар сарын 26-ны өдөр зарласан. Тэгвэл өчигдөр 10:00 цаг хүртэл оролцох саналыг хүлээн авахад дотоод, гадаадын 8 аж ахуйн нэгж оролцох хүсэлтээ албан ёсоор илэрхийлснээс дараах 4 оролцогч саналаа ирүүлсэн байна.

  1. “Пан-Чайна Констракшн групп” ХК
  2. “Шунхлай Холдинг” ХХК
  3. “Митайм Интернэшнл” ХХК
  4. “Чайна Уэстэрн Повер Индастриал” ХХК

Цаашид шаардлага хангасан оролцогчдын үнэлгээний ажиллагааг сонгон шалгаруулалтын ажлын хэсэг хууль, журмын дагуу үргэлжлүүлэн зохион байгуулах бөгөөд шалгарсан оролцогчдыг дараагийн шатны уралдаант шалгаруулалтад урих юм. Төслийн үйл явц, шалгаруулалтын үр дүнг олон нийтэд нээлттэй мэдээлнэ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Тэтгэвэр 100-300 хүртэлх мянган төгрөгөөр нэмэгдэх хуулийг баталлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал болон Гэр бүл, хөдөлмөр,...

Оюутолгойн хэлэлцээрийг Монгол ашигтай хувилбараар тохиролцлоо

Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн яриа хэлэлцээрийг Монгол Улсад...

Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн жагсаалд 8500 орчим алба хаагч оролцоно

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний...

С.Шаарийбууд эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц бэлэглэжээ 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын гавьяат багш...