Усны осолдсон иргэдийн 41 хувь нь 7 сард амь насаа алджээ

Улсын хэмжээнд сүүлийн 5 жилд бүртгэгдсэн нийт усны ослын тохиолдлоор амь насаа алдсан иргэдийн 69 хувь нь зуны улиралд, 41 хувь нь зөвхөн 7 сард амь насаа алдсан байна.

Мөн усны ослын хувьд 12 гол, 2 нуур болон тогтоол ус, хиймэл нууранд жилд дунджаар 2-с дээш удаа, бусад нэр бүхий 107 гол нууранд жилд нэг удаа усны осол бүртгэгдснээс 26 хувь нь Туул голд, 11 хувь нь Хэрлэн голд, 5 хувь нь Орхон голд осолджээ.

Гол, усанд осолдсон иргэдийн шалтгаан, нөхцлийг судлахад зориулалтын бус хийлдэг гудас, хийлдэг тоглоом дээр хөвж, тоглож байгаад осолдох тохиолдол цөөнгүй гарсан бол бага насны хүүхдүүдийн хувьд эцэг, эх, асран хамгаалагчийн хариуцлагагүй байдлаас шалтгаалан гол, нуурын эрэг дээр тоглож байгаад хөл алдаж амь насаа алдах тохиолдол хамгийн өндөр байна.

Харин улсын хэмжээнд он гарсаар зургадугаар сарын 30-ны өдрийн байдлаар усны ослын 39 удаагийн тохиолдол бүртгэгдэж, 23 хүн амь насаа алдсаны 16 нь том хүн, 7 нь хүүхэд байгаа юм.

Тиймээс иргэд, аялагчид та бүхнийг гол, усны ойролцоо амарч, зугаалахдаа аюулгүй байдлаа хангаж, бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орохгүй байж, үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэд бичиг баримт бүрдүүлэх шаардлагагүй

Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг сонгон шалгаруулах ажил наймдугаар...

Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит 4 байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна

Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг чанартай хүнсний бараа бүтээгдэхүүнээр...