Ахмадууд сонгосон амралт, сувилалдаа хөнгөлөлтөөр амарч, сувилуулах боломжтой боллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны тавдугаар сарын 28-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Ахмад настанд дэмжлэг, хөнгөлөлт олгох журамд өөрчлөлт орууллаа. Ахмад настныг зөвхөн тухайн аймаг, дүүргийнхээ сонгон шалгарсан амралт, сувилалд хөнгөлөлттэй үнээр амарч, сувилуулах шаардлага тавьж, ахмадууд өөрийн хүссэн газраа сонгох боломжийг хязгаарлаж байсан. Иймд стандартын шаардлага хангасан амралт, сувиллын байгууллагын жагсаалтыг гарган, гэрээ байгуулах ажлыг нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлэхээр журамд өөрчлөлт оруулав.

Ингэснээр ахмад настан өөрийн сонгосон амралт, сувиллын байгууллагад эрхийн бичгийн хөнгөлөлтөөр амарч, сувилуулах боломж бүрдэх юм.

Ахмад настан сувилуулахад нийгмийн халамжийн сангаас олгох эрхийн бичгийн жишиг үнийн хэмжээг тогтоолоо

Ахмад настны тухай хуульд магадлан итгэмжлэгдсэн сувилалд ахмад настан сувилуулахад нийгмийн халамжийн сангаас олгох эрхийн бичгийн жишиг үнийн 50 хувийн хэмжээг 416 мянган төгрөгөөр, хүндэт донор ахмад настанд жишиг үнийн 100 хувийн хэмжээг 832 мянган төгрөгөөр тус тус тогтоолоо.

Мөн алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуульд заасан магадлан итгэмжлэгдсэн дотоодын рашаан сувилалд ахмад настан сувилуулахад нийгмийн халамжийн сангаас олгох хөнгөлөлтийн дээд хэмжээг 832.000 мянган төгрөгөөр тогтоов.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

У.Хүрэлсүх: Парламентын засаглал бол Монголын ард түмний сонголт, үнэт зүйл

Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулийн өөрчлөлт хийж магадгүй гэх...

Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сан, хөгжлийн 14 мега төсөл зэрэг том зорилтуудыг хэрэгжүүлэхэд хамтын хариуцлагын зарчим чухал

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрт нь итгэл хүлээлгэх эсэх асуудлаар...

Кёкүшюзан Д.Батбаяр, Т.Баясгалан нарын хэргийг цагаатгасныг үндэслэлгүй гэж үзлээ

Кёкүшюзан Д.Батбаяр, дуучин Т.Баясгалан нар нь залилах болон мөнгө...

“ХАМТЫН ХӨГЖИЛ-САЙН ТУРШЛАГА’’ сэдэвт зөвлөгөөн болно

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит...