Гишүүд ард түмний элч байх уу, Ардын намын Бага хурлын шийдвэрийг ёсчлох уу?

Монголын шинэ үеийн улс төрийн түүхэнд 1996 оноос хойш МАН, АН, бас бус эвслийн удирдах зөвлөлийн улс төрийн шийдвэрээр мөн ч олон Засгийн газар годройтсон. Ихэнх нь сөрөг хүчний шахалт гэхээсээ илүүтэй эрх баригч намын дотоод хагарал, зөрчлөөсөө болж бүрэн эрхээ дуусахаас өмнө огцорч байв. 1996-2000 оны хооронд засагласан “Ардчилсан холбоо” эвсэл дөрвөн Засгийн газрын нүүр үзсэнээрээ жишээ болон яригддаг. Үүнээс болоод ардчиллынхан засаг барихаараа дотоод зодооноо дийлдэггүй гэх яриаг МАН гаргаж, олон жил энэ үгээр улс төр хийсэн. Харин өнөөдөр МАН өөрийн байгуулсан Засгийн газраараа оролдож, дотоод хагарал нь олон нийтэд ил боллоо. МАН дангаар засагласан арав орчимд жилд эхлээд Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг өөрсдөө огцруулсан, дараа У.Хүрэлсүх өөрөө Ерөнхий сайдаас огцорсон, одоо Э.Оюун-Эрдэнийг МАН-ын Бага хурлын шийдвэрээр мөн л огцруулах тухай сүүлийн 7 хоногжин ярилаа.
Улс төрийн ээдрээт үйл явдлуудын дундуур Ерөнхийлөгчийн засаглалд шилжье гэх санаархал эрээ цээргүй цухалздаг, энэ удаад ч давтагдлаа.  Одоо ажиллаж байгаа, Л.Оюун-Эрдэнийн толгойлсон гурван намын хамтарсан Засгийн газрын хувь заяаг УИХ шийдэхээр болж байна. Засгийн газраас хамтарсан Засгийн газарт итгэл үзүүлэх тогтоолыг УИХ-д өргөн барихаар 100 хувийн саналаар шийдвэрлэжээ. Энэ үйл явдал Үндсэн хуулийн өөрчлөтийн дараах, 126 гишүүнтэй анхны парламентын бас нэг сорилт болно. Хамтарсан Засгийн газарт итгэл үзүүлэх тогтоолыг гишүүдийн олонх дэмжвэл засаг үлдэнэ, дэмжихгүй бол шууд бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорно. Дараагийн Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилох заалттай. Үндсэн хуульд 2019 онд оруулсан өөрчлөлтөөр ийм зохицуулалт шигтгэж өгсөн байдаг.
УИХ-ын гишүүд Үндсэн хуульд “Нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэнэ…” хэмээн тангараг өргсөн. Эрхэм гишүүд ард түмний элч байх уу, Ардын намын Бага хурлын шийдвэрийг ёсчлох уу гэдэг сонголттой нүүр тулж байна. Одоо л улс төрчдийн тар танигдаж, үнэн царай нь ил гарна. УИХ хэтээсээ олон нийтэд ер нь л сайн нэргүй. 1990-ээд онд хоёр танхим бүхий парламент буюу Улсын Бага Хурал, Ардын Их Хурал байхад ч “Нэгдлийн дарга нарын бөөгнөрөл” гэх мэтээр гоочилдог байсан. Гэхдээ улс орны гадаад, дотоод бодлогын хамгийн галтай шийдвэрийг эцсийн мөчид УИХ л үүрч гардаг нь гарцаагүй үнэн. Энэ удаад ч нэг талаас Ерөнхий сайд, түүний гэр бүлийг чиглэсэн олон нийтийн эсэргүүцэл, нөгөө талаас МАН-ын 2-р ээлжинд хоолонд орж, албан тушаалын бялуу хуваахыг хүсэгчдийн шахалт дунд УИХ зогсож байна.  Нэг ёсондоо хайныг УИХ хагална.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Улаанбаатар хот болон бусад суурин газрын хүн ам, хөдөө...

Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна

Нийслэлийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй 30 дугаар сургуулийн барилгын...

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...