АТГ: Ерөнхий сайдын хөрөнгө, орлогын мэдүүлэгт шалгалт хийж байна

Ерөнхий сайдын нэр дурдагдсан гомдол, мэдээлэлд хяналт шалгалт хийж байгаа талаар Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Шалгалтын явцын талаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Б.Билэгтээс тодруулахад “2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, түүний хүү О.Тэмүүлэн болон бусад этгээдэд холбогдох гомдлыг нэр бүхий иргэдээс гаргасны дагуу шалгаж эхэлсэн. Тайлбар авах, холбогдох санхүүгийн баримтуудыг гаргуулан авах ажиллагаа үргэлжилж байна.

Авлигын эсрэг хуулийн 13.4-р зүйлд заасны дагуу Засгийн газрын тэргүүн болон гишүүний хувиар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хөрөнгө орлогын мэдүүлэгт хяналт шалгалт хийж эхэлсэн. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайдын хүүг дуудаж мэдүүлэг авсан. О.Тэмүүлэн хөрөнгө орлогоо мэдүүлэх үүрэгтэй албан тушаалтан биш ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хамаарал бүхий этгээд учраас хөрөнгө орлогыг нь шалгах шаардлага гарна. Шалгаж дуусах хуулийн хугацаа 30 хоног. Шаардлагатай гэвэл дахиад 30 хоног сунгана” гэв.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...

Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажлыг эхлүүллээ

Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс...