Үйлчлүүлэгчдээ хүчирхийлдэг 54 настай таксины жолоочийг баривчилжээ

Японы цагдаа нар  эмэгтэйчүүдийг мансууруулж хүчирхийлдэг таксины жолооч эрийг баривчилснаа мэдээллээ.  Японы хэвлэлүүдэд мэдээлснээр гэмт хэрэгтэн өнгөрсөн 15 жилийн хугацаанд такси эсвэл гэртээ 50 орчим эмэгтэйг хүчирхийлсэн нь тогтоогдсон байна. Түүний гэрээс  3000 орчим гэмт хэргийг нотлох хүчирхийлэл үйлдэх үедээ хийсэн видео, дүрсийг олжээ.

Жолооч эр 54 настай бөгөөд  өнгөрсөн жил гэхэд 20 гаруй насны эмэгтэйд нойрны эм өгч унтуулаад гэртээ аваачиж, ёс суртахуунгүй үйлдэл  хийсэн. Хохирогчийн  үснээс нойрны эмний ул мөр илэрсэн гэж гэж Токиогийн цагдаагийн төлөөлөгч мэдэгдэв

Гэмт хэрэгтний ​​утас болон бусад төхөөрөмжөөс 2008 оноос эхлэн бичсэн бичлэгүүд олдсон байна.

Ингэж баривчлагдахаас өмнө буюу өнгөрөгч аравдугаар сард тэрээр нэгэн эмэгтэйд хар тамхи өгч,  40,000 ¥ (280 доллар) дээрэмдсэн хэргээр  баривчлагдаж байжээ. Гэвч  удалгүй суллагдсан ба  арванхоёрдугаар сард бусдын биед халдсан хэргээр дахин баривчлагдаж байжээ.

Гэмт хэрэгтэн зорчигчдод эрүүл мэндэд нь санаа тавих нэрийдлээр эмтэй ус өгдөг байсан гэж NHK телевиз мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...

“Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 саяар торгосон торгуулийг хүчингүй болгов

Нийтийн албан тушаалтан Н.Ганхуяг нь “Зургийг маань зөвшөөрөл авахгүйгээр...

Улаанбаатарыг УГААНА

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн...

Хотын дарга Б.Пүрэвдагвын хүүхдийн эрхийн мэдрэмжтэй шийдвэр

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва ажлаа авсан даруйдаа хамгийн түрүүнд...