“Монгол Ард” эскадрилийн хөшөөнд цэцэг өргөлөө

Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ой эдгээр өдрүүдэд тохиож байна. Түүхт 100 жилийн ойн хүрээнд өнөөдөр /2025.05.23/-ны өдөр УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Сандагийн БЯМБАЦОГТ, УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал С.ГАНБЯМБА, БХЯ-ны ТНБД Д.Ганхуяг тэргүүтэй албаны төлөөлөгчид “Монгол Ард” эскадрилийн хөшөөнд цэцэг өргөлөө.

Түүхийн хуудас сөхвөл,

Монголд анх удаа нисэх онгоц буусан газрын талбай дээр сүндэрлэн баригдсан тэнгэр өөд тэмүүлж буй гурван онгоц бүхий хөшөөг 1985 онд Оросын уран барималч Л.К.Медяновын зураг төслөөр байгуулсан түүхтэй. Бидний нэрлэж заншсанаар “гурван онгоц”-той хөшөө буй газарт анх 1925 оны 5 дугаар сарын 25-нд Монголын нисэх хүчний анхны онгоц болох “Ю-13”-ыг Зөвлөлтийн нисгэгч А.А.Лапин жолоодон ирж энд газарджээ.

Эх орны дайны хүнд үе буюу 1943 онд Монголын ард түмний хуримтлуулсан хөрөнгөөр Зөвлөлтийн Улаан армид нисэх онгоцны “Монгол ард” эскадрил буюу “Ла-5” загварын байлдааны 12 онгоц бэлэглэж байсан түүхэн үйл явдлыг гэрчлэн мөнхөлжээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...

Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажлыг эхлүүллээ

Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс...