Хяналт шинжилгээ, үнэлгээ хийх арга зүйн сургалт зохион байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 43 дугаар тогтоолоор “Хяналт-шинжилгээ хийх журам”, “Үнэлгээ хийх журам”, “Байгууллагын үйл ажиллагааны үр дүнг үнэлж, дүгнэх журам”-ыг баталж, энэ оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас өнөөдөр Төрийн захиргааны төв байгууллага, Яам, агентлаг, холбогдох бусад байгууллагын бодлого төлөвлөлт, тайлагналт, хяналт-шинжилгээ, үнэлгээний асуудал хариуцсан албан хаагч нарт зориулан “Хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, байгууллагын үйл ажиллагаа, үр дүнг үнэлж, дүгнэх арга зүй” сэдэвт сургалтыг Удирдлагын академитай хамтран зохион байгууллаа.

Сургалтын зорилго нь дээрх журмууд болон хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, байгууллагын үйл ажиллагааг дүгнэх арга зүйг ойлгож хэрэглэх талаар тодорхой мэдлэг олгож, албан хаагчдын чадавхыг сайжруулахад чиглэсэн бөгөөд сургалтыг тодорхой кейс, даалгавар дээр ажиллах, асуудлыг тодорхойлох, үр дүнгээ хэлэлцэх байдлаар зохион байгуулж, журмын хэрэглээний арга зүйн мэдлэгийг олголоо.

Хяналт, үнэлгээний Үндэсний хороо, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас сургалтад оролцсон 121 албан хаагчид “Монгол Улсын хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс тогтоох, хяналт-шинжилгээ, үнэлгээний хийх, байгууллагын үйл ажиллагаа, үр дүнг үнэлж, дүгнэх арга зүй” сэдэвт багц сургалтад хамрагдсаныг баталгаажуулж, сертификат олголоо.

#монгол_улсын_хөгжлийн_бодлогын_үнэлгээний_чадавхын_индекс
#засгийн_газрын_хяналт_хэрэгжүүлэх_газар
Удирдлагын академи

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ж.Энхбаяр: УИХ-ын дарга удирдан чиглүүүлж байгаад улсынхаа эсрэг шийдвэр гаргалаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх...

АТГ: Ерөнхий сайдын нэр дурдагдсан гомдол, мэдээлэлд хяналт шалгалт хийж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, түүний хүү О.Тэмүүлэн болон...

ТҮЦ муухай ч хүний эрхийн зөрчил илүү ноцтой шүү, Х.Нямбаатар аа

Нийслэл Улаанбаатарын "Үнэн зоригт" дарга Х.Нямбаатарын шийдвэрээр муу нэртэй...

Сурагчид электрон тамхийг хүнсний жижиг дэлгүүрүүдээс худалдан авдаг гэж хариулжээ

ЭМЯ-ны хүсэлтээр ДЭМБ Монгол Улсын электрон тамхины зах зээл,...