Энэрэх сэтгэлийг хөгжүүлэх сургалт болно

Энэрэх сэтгэл хүн бүрд их бага хэмжээгээр байдаг хэдий ч үүнийг үг яриа, үйл хөдлөлдөө дадуулж, амьдарлынхаа турш хөгжүүлж явах нь сэтгэл зовнил, сэтгэл гутрал, ганцаардал зэрэг сэтгэл зүйн тогтворгүй байдлаас улбаатай олон асуудал, сэтгэл зүйн эмгэг үүсэхээс хамгаалдаг гэж доктор Нэги ярилцлагадаа дурдсан байна. Хэрэв та стресстэй, уур бухимдалтай, ажлаас халшрах, залхах мэдрэмж тээн удаан явбал таны биед эсийн түвшинд үрэвсэл үүсч, олон өвчний суурь шалтгаан бүрддэг байна. Сэтгэлийн хат, биеийн эрүүл мэндийг удаан хугацаанд хадгалах чадвар олгох СВСТ сургалтад доорх линкээр бүртгүүлнэ үү.
https://www.facebook.com/photo?fbid=715086601203101&set=a.206035932108173
Түүнчлэн, СВСТ буюу танин мэдэхүйд суурилсан энэрэх сэтгэлийг хөгжүүлэх хөтөлбөрийг монголд үе шаттайгаар хэрэгжүүлж, нийт хүн амын сэтгэлийн эрүүл мэндийн боловсролд хувь нэмэр оруулах зорилгоор “Дилов хутагт сан” олон үйл ажиллагаа зохион байгуулдаг байна. Тухайлбал, энэрэх сэтгэлийн үйлдэл сэдэвт богино хэмжээний видео, рийлсийн уралдаан зарласан бөгөөд нийгэмд эерэг өөрчлөлт авчрахуйц энэрэнгүй сэтгэл, халуун дулаан харилцаа, хүндлэл, талархал зэргийг харуулах нь энэ уралдааны шалгуур аж. Уралдааны шагнал болон бусад мэдээллийг доорх линкээр хүргэе.
https://www.facebook.com/CBCTCompassionTrainingMongolia/videos/1466516017661703
https://www.facebook.com/CBCTCompassionTrainingMongolia/posts/pfbid0JB1WNy356iSYRqUpTgUbHmPCii6eQ6jGS6UnPFdSfE9X4f1Wv7hHWuG3mLAoeb68l

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс нээнэ

НИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн...

КОП-17 бага хурлын зочид, төлөөлөгчдөд нийтийн тээврийн 100 автобусаар үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч...

Монгол Улсад 10 мянган шатар хандивлах амлалтаа биелүүлжээ

WR Chess багийн эзэн Wadim Rosenstein-ий Монголын нийт шатарчдад...

“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Улаанбаатар хот болон бусад суурин газрын хүн ам, хөдөө...