Монгол цэргүүд өнөөдөр Улаан талбайд ёслолын жагсаалаар алхана

Өнөөдөр Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн цэргийн ёслолын жагсаал ОХУ-ын Москва хотын Улаан талбайд Улаанбаатар хотын цагаар 15.00 цагаас эхэлнэ.

Цэргийн ёслолын жагсаалд ОХУ-ын 11 мянган цэргийн алба хаагч, Монгол Улс, БНХАУ, Азербайжан, Беларусь, Тажикистан, Казахстан, Туркменистан, Киргиз, Египет, Узбекистан, Вьетнам, Лаос, Мьянмар зэрэг 13 орны 1500 гаруй цэргийн алба хаагч оролцоно.Монгол Улсын Зэвсэгт хүчий цэргийн алба хаагчдын хувьд 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ОХУ-д хүрэлцэн очиж, Батлан хамгаалах яамны харьяа “Звенигородский” цэргийн амралт, сувиллын газар Казахстан, Тажикистан, Туркменистан улсуудын цэргийн багуудтай байрлан, бэлтгэлээ чамбайруулаад байна.

Энэ сарын 08-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн “Ялалтад тэмүүлсэн морьд” дурсгалын хөшөөнд цэцэг өргөх ёслолын ажиллагаанд 25 хүнтэй салааны бүрэлдэхүүн ОХУ-ын хүндэт харуулын салааны хамт оролцож, үүргээ ёслол төгөлдөр гүйцэтгэлээ.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх, УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт нар дайчдадаа цэргийн ёслолын жагсаалд амжилттай оролцож, монгол цэргийн цог жавхааг сүр жавхлантайгаар харуулахыг захилаа.

Монгол Улсын Зэвсэгт хүчний салбарыг Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч дэд хурандаа Энхбаатарын Билэгсайхан командлах бөгөөд монгол цэргийн цог жавхаа, сүр хүчийг харуулах дайчдаас офицер 28, ахлагч 50, цэргийн гэрээт алба хаагч 2, нийт 80 цэргийн алба хаагч багтжээ. Үүнээс ёслолын жагсаалд 75, бэлтгэн оролцуулах удирдлагын бүлэг 5 хүнтэй байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Улаанбаатар хот болон бусад суурин газрын хүн ам, хөдөө...

Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна

Нийслэлийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй 30 дугаар сургуулийн барилгын...

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...