Путин Кремлийн ойролцоох тансаг гэрээ танилцуулаа

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Кремлийн ойролцоох тансаг  гэрээ танилцуулсан бичлэгээ дэлгэлээ. Энэхүү бичлэгийг  түүний  анх ерөнхийлөгчийн тангарагаа өргөснөөс хойш 25 жилийн ойг тохиолдуулсан баримтат кино хийх үедээ хувийн амьдралыг нь харуулах зорилгоор авчээ.  

Алтадмал модон тавилга, цагаан төгөлдөр хуур, иж бүрэн хэрэгслүүдтэй биеийн тамирын заал зэргээ Путин энэ үеэр үзүүлсэн байна.  Мөн костюм, цамцаар дүүрэн хувцасны өрөөгөө ч үзүүлэв. Түүний гэр Кремлийн ойролцоо байдаг бөгөөд “Таны харж байгаагаар гэр маань тийм ч хол биш” гэж тэрээр сэтгүүлчид цонхоор Кремлийг харуулангаа хэлэв. 

Путины том охин 39 настай Мария, 37 настай Катерина нараас төрсөн ач зээ нарынх нь талаар асуухад Путин тэд хааяа гэрт нь  гэнэт зочилдог тухай хуучилжээ. Түүнийг  хатуу өвөө байх гэсэн таамагт “Үгүй, үгүй!” гэж эрсхэн хариулсан байна. 

 

“Украин болон Барууны орнууд сүүлийн гурван жилийн хугацаанд Оросыг өдөөн хатгаж,  биднийг алдаа гаргахыг хүссэн.  Өнгөрсөн хугацаанд цөмийн зэвсэг ашиглахыг бодоогүй. Цаашид ч ашиглах шаардлага гарахгүй гэж найдаж байна” гэж Путин энэ үеэр ярилаа. 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Налайх...

Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн, яаж хамрагдах вэ?

“Солонго-1, 2” төсөл болон “Ногоон нуур” 1008 айлын орон...

Таван шарын нүхэн гарц дээгүүрх явган хүний гүүрийн металл хийцийг угсарна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Таван шарын нүхэн...