Алдархаанаас Цагаанхайрхан сум, Алтай чиглэлийн 40 км авто замын ажил эхэллээ

Завхан аймгийн Алдархаан сумаас Цагаанхайрхан сум, Алтай чиглэлийн 40 км авто замын барилга угсралтын ажил эхэллээ.

 Уг авто зам бол аймгийн төвөөс сумын төвийг холбохоос гадна Алтай-Улиастай, Улиастай-Алтайгаас Бургастай боомт хүрэх баруун босоо тэнхлэгийн авто замын нэг хэсэг гэдгээрээ чухал ач холбогдолтой.

АХБ-ны санхүүжилтээр баригдах уг авто зам 2028 онд ашиглалтад орох юм байна.

Харин Алтай-Улиастай чиглэлд Говь-Алтай талаас Тайшир сум хүрэх 60 км авто замыг барих гүйцэтгэгч компани ирэх намар сонгон шалгарна.

Эдгээр авто замууд ашиглалтад орсноор бүс нутгийн иргэд, малчид эрүүл мэнд, боловсрол, төрийн бүх үйлчилгээг түргэн шуурхай авах боломж бүрдэж, зам дагасан үйлчилгээ, бизнес эрхлэгчдийн сүлжээ өргөжиж, зорчигч, жуулчид аюулгүй, ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх зэрэг олон талын эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...