Хардалтын улмаас эхнэрээ хөнөөжээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 02 дугаар сард Архангай аймгийн нутаг дэвсгэрт хүн нас барсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Аймгийн цагдаагийн газраас тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулахад энэ оны 02 дугаар сарын 06-ны өдөр тус аймгийн дугаар тоот байранд иргэн Б-г түүний нөхөр А гэгч нь хардалтын улмаас зодож, олон тооны гэмтэл учруулж, амь насыг нь хохироосон нөхцөл байдал тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татан хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.

Он гарснаас хойш цагдаагийн байгууллагаас гэр бүлийн хүчирхийллийн улмаас хүний амь насыг нь хохироосон гэх 8 гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулаад байна.

Гэр бүлийн хүчирхийлэл нь бие мах бодийн хүчирхийллээс гадна эдийн засаг, бэлгийн, сэтгэл санааны хүчирхийллийн хэлбэрээр үйлдэгддэг тул таны ойр дотнын хүмүүст хүчирхийлэлд өртөж байгаа шинж тэмдэг илэрвэл цагдаагийн байгууллагад тухай бүр яаралтай мэдэгдэж байхыг зөвлөж байна.

Монгол Улсын Эрүүгийн хуульд “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, тэтгэвэр, тэтгэмж, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан” үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэнд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулдаг.

Гэр бүлийн хүчирхийллийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн бол энэ нь хуульд заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болдог байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Археологийн малтлагаас Чингис хааны билэг сургаал анх удаа олдлоо

Монгол Улсын ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэнгээс эрхлэн Монгол-Японы...

Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалт 40 хувьтай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ховд аймагт ажиллах үеэрээ...

Г.Ууганбаатар: Нэг ангид 60-70 хүүхэд суралцаж байгаа нь хүүхдийн эрхийн зөрчил

Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-оос цаг үеийн...

Нийслэлд “Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян эхэллээ

“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ. Аян...