Эхнэрээ алдсан Dj Koo 12 кг туржээ

Тайванийн талийгаач жүжигчин Барби Сүгийн нөхөр, Өмнөд Солонгосын хөгжимчин DJ Koo оршуулгаас хойш 12 кг турсан тухай эх сурвалжууд мэдээлжээ.

Znews агентлагийн мэдээлснээр DJ Koo эхнэрээ нас барснаас хойш хоол ундандаа муудаж,  өдөр бүр уйлж,  эрүүл мэнд нь сайнгүй байгаа нь жин хасахад нөлөөлсөн гэжээ. Энэ хүнд хэцүү үеийг даван туулахад нь туслахын тулд Барби Сүгийн дүү, Тайванийн хөтлөгч Ди Ху болон түүний гэр бүлийнхэн долоо хоног бүр DJ Koo-г оройн хоолонд урьдаг гэж ойрын эх сурвалж мэдээлжээ.  Одоо Тайпэй хотод амьдардаг DJ Koo тэнд ганцхан найзтай бөгөөд уй гашуугаа хуваалцах гэр бүл найз нөхөдгүй гэсэн үг. 

 Dj Koo одоо талийгаач эхнэрийнхээ дурсгалд зориулан хөшөө бүтээхэд анхаарч байгаа бөгөөд дуусмагц булшинд нь тэр хөшөөгөө байрлуулахаар төлөвлөжээ.  

Барби Сү, Dj Koo нар 2022 оны 2-р сард гэрлэсэн. Харин бүсгүйн хуучин нөхөр 44 настай Ван 2024 оны 5-р сард 26 настай бизнесмэн Мэнди Матай гэрлэлтээ бүртгүүлсэн ба хосууд хуримын ёслолоо ирэх сард хийхээр төлөвлөсөн гэсэн мэдээ байна. 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...