“Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрийг нэвтрүүллээ

Монгол Улсын Их Хурлын даргын ивээл доор зохион байгуулагдаж буй “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрийн нээлт өнөөдөр боллоо. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан хөтөлбөрийг нээж хэлсэн үгэндээ, Олон улсад жендэрийн эрх, тэгш байдлыг хангахад чиглэсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх үйл ажиллагаа эрчимжиж, эмэгтэй эзэнтэй аж ахуйн нэгж, эмэгтэйчүүдийн жижиг бизнес эрхлэлттэй холбоотой нэр томьёо бизнесийн практик, эрх зүйн орчинд бий болж буйг онцлон тэмдэглэв. Монгол Улсын хувьд 2011 онд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг баталж хэрэгжүүлэн, салбар бүрд жендэрийн тэгш байдлыг хангахад анхаарал хандуулсаар ирсэн гэлээ.

Санхүү, эдийн засгийн их сургуулийн Зах зээлийн сургалт, судалгааны хүрээлэнгээс явуулсан судалгаанд эмэгтэй бизнес эрхлэгчдийн хувьд барьцаа хөрөнгийн дутагдал, санхүүгийн боловсролын сул байдал, бизнесийн сүлжээ, зах зээлийн хязгаарлагдмал байдал, жендэрийн хэвшмэл ойлголтууд, төрийн зүгээс бодлогын дэмжлэг, хууль, эрх зүйн орчин сул  зэрэг нь тулгамдсан асуудал болсныг дурдаад, эдгээр хүндрэл бэрхшээлийг даван туулахад Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй “Бизнесийн салбар дахь эмэгтэйчүүд”, “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” зэрэг төсөл, хөтөлбөрүүд тодорхой үр дүн, ач холбогдлоо өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг болохын хувьд бүс нутагтаа туршлагаа түгээх, бүсийн хамтын ажиллагааг манлайлах боломжтойг Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ онцолсон. Мөн уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Их Хурлын зүгээс эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжих, холбогдох хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага тавигдаж буйг тэмдэглээд, цаашид эмэгтэй бизнес эрхлэгчдийг анхаарч, бүхий л санал, санаачилгыг дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлийн 6 байршилд хууль зүйн зөвлөгөө үнэгүй өгч байна

Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Хуульчдын холбоо, Нийслэлийн Засаг...

Ухрах үедээ бага насны хүүхдийг мөргөж гэмтээжээ

Энэ оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн...

“Эх оронч Дархан” аяны хүрээнд 1154 эрэгтэй  сурагч эрүүл мэндийн үзлэгт хамрагдана

Дархан-Уул аймгийн ИТХ, АЗДТГ, Цэргийн штабаас санаачлан хэрэгжүүлж буй...

Жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай 19 жүдоч өрсөлдөнө

Тайландын нийслэл Бангкок хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн Ази...