Томоохон хотхон, хорооллууд дунд цэцэрлэг, бага сургууль барих концепцийг танилцууллаа

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо агаарын бохирдлыг бууруулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох, нийслэл Улаанбаатар хотын 2300 гаруй аж ахуйн нэгжийн түүхий нүүрсний хэрэглээг халах зэрэг арга хэмжээг авч ажиллаж байна. Ингэхдээ дулаан алдагдлыг бууруулах бодлогыг орхигдуулж болохгүйг УИХ-ын гишүүн Г.Лувсанжавц санууллаа.

Засгийн газар 2026 оныг Боловсролын жил болгон зарласан. Боловсролын үйлчилгээний чанар, хүртээмж, багшлах боловсон хүчний хүрэлцээг нэмж, чадавхийг сайжруулах, сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох зэрэг олон асуудлыг нэрэмжит жилийн хүрээнд шийдвэрлэхээр төлөвлөж байна. Хөгжлийн суурь бодлогуудаас гадна төвлөрлийг сааруулах, Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх бусад бодлого, төлөвлөгөөтэй уялдуулж авч үзэж байна. Улаанбаатар хотын замын түгжрэлийн 54,7 хувь нь Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын зорчих хөдөлгөөнөөс үүдэлтэй. Нийслэлийн 150 сургуульд 307,292 хүүхэд суралцдаг бөгөөд дийлэнх нь хотын төвд байршсан, өдөр бүр 168,000 сурагч, 7844 багш дүүрэг хооронд зорчиж байгаа зэрэг нь замын ачаалал нэмэгдэхэд нөлөөлдөг байна. ЕБС-ийн ачаалал, төвлөрлийг бууруулахын тулд хүн ам олонтой томоохон хотхон, хорооллууд дунд цэцэрлэг, бага сургууль барих концепцийг Боловсролын яам, НЗДТГ-аас танилцууллаа.

2025 онд улсын төсвөөс 25 сургууль барихаар тусгасан бол гэр хорооллын бүсэд 2026 онд 29, 2027 онд 28 сургууль барихаар төлөвлөжээ. Үр дүнд нь сургуулийн ачаалал буурна. Мөн сургалтын чанар, боловсон хүчний асуудалд давхар анхаарснаар сурагчдын дүүрэг хоорондын зорчилт, замын хөдөлгөөний ачааллыг ч бууруулна гэж гэж үзэж байна. Мөн 14 дагуул хот, нийслэлийн ерөнхий төлөвлөгөө 2040 зэрэгтэй уялдуулан их, дээд сургуулиудын байршил, замын түгжрэлд үзүүлж буй нөлөө зэргийг тооцож шинээр байршуулах шаардлагатай байна гэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ боловсролын асуудалд Засгийн газар онцгой анхаарч, 2026 оныг Боловсролын жилээр зарласан. Боловсролын чанар, хүртээмж, хүний нөөцөд анхаарч дорвитой шийдэл гаргаж ажиллана. Тухайлбал, Ерөнхий боловсролын сургуулиудын ачааллыг бууруулж хоёр, гурван ээлжээр хичээллэдэг байдлыг бүрэн халах, өнөөдрийн хэрэгцээ шаардлагыг ирээдүйн өсөлттэй хамтатган авч үзэж энэ салбарын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудлуудыг Засгийн газрын хуралдаанд нэгтгэн танилцуулахыг үүрэг болголоо.

Мөн Шуурхай штабын өнгөрсөн хуралдаануудаас нийслэлд хэрэгжүүлэх томоохон төслүүдийн эрэмбэ тогтоосон, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлыг тодорхой болгосон, Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөнийг нэгдсэн цахим хяналт, бүртгэлийн системд шилжүүлсэн, салбаруудын асуудлыг нэгтгэн харж, гарц шийдлийг олох зэрэг үр дүн байгаа ч хуралдаанаас гарсан үүрэг даалгаврыг шуурхай биелүүлэх, илүү бүтээлч, санаачилгатай ажиллах шаардлага байгааг зарим байгууллага, албан тушаалтанд сануулж цаашид хариуцлага тооцож ажиллахыг анхаарууллаа.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Сэрэмжлүүлэг: Ухрах үедээ хүн дайрч амь насыг нь хохироожээ

 Цагдаагийн байгууллагад энэ оны 04 дүгээр сарын 11-ний өдөр...

“Тэнгэрийн хүү” жүжиг Унгарт МИТЕМ олон улсын театрын наадмыг нээнэ

Б.Цогнэмэхийн зохиол, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Наранбаатарын...

Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын IX хуралдаан болж байна

Нийслэл Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилго бүхий Ерөнхий...

“Prada” 1.4 тэрбум доллараар “Versace”-г худалдан авлаа

"Prada" пүрэв гарагт Versace-г худалдан авлаа. Тодруулбал, "Prada"-ийн эзэд...