Яармагийн гүүрнээс Ажилчдын гудамж хүртэлх авто замыг хаана

Мянганы сорилтын сангаас хэрэгжүүлж буй “Хаягдал ус дахин боловсруулах төсөл”-ийн хүрээнд “ДЦС-3”, “ДЦС-4” ТӨХК-ууд руу ус дамжуулах шугам хоолой угсрахтай холбоотойгоор “ДЦС-3” ТӨХК-аас баруун тийш Яармагийн гүүрийг Ажилчдын гудамжтай холбосон авто замыг дөрөвдүгээр сарын 11-ний 06:00 цагаас 14-ний 06:00 цаг хүртэл түр хаана.

Энэ хугацаанд Яармагийн гүүрнээс Ажилчдын гудамж буюу “ДЦС-3” ТӨХК-ийн баруун хойд талын буцаж эргэдэг тойрог хүртэл урдаас хойшоо зөвхөн нэг чиглэлд зорчино. Харин хойноос урагш чиглэлийг “ДЦС-3” ТӨХК-ийн баруун хойд талын буцах уулзвараар эргэж, “ДЦС-3” ТӨХК-ийн хойд болон зүүн талын замаар үндсэн хөдөлгөөнд оролцох боломжтойгоор хөдөлгөөнийг түр зохицуулах юм.

“Хаягдал ус дахин боловсруулах төсөл”-ийн талаар “Бат Мөнх Сүлд” ХХК-ийн захирал Б.Батмөнх:

– Шинэ Төв цэвэрлэх байгууламжийн дэргэд Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр байгуулна. Дахин боловсруулсан усыг “ДЦС-3”, “ДЦС-4” ТӨХК-ууд руу дамжуулах шугам хоолойг угсрахтай холбоотойгоор Яармагийн гүүрийг Ажилчдын гудамжтай холбосон 500 метр авто замыг дөрөвдүгээр сарын 11-ний 06:00 цагаас хойш 72 цагийн хугацаанд түр хаана. Төсөл хэрэгжсэнээр дулааны цахилгаан станцууд уг цэвэрлэсэн усыг техникийн хэрэглээндээ ашиглаж, гүний цэвэр усны хэрэглээг жилд 18 сая хүртэл шоо метрээр бууруулах юм. Өөрөөр хэлбэл “ДЦС-3”, “ДЦС-4” ТӨХК нь жилд Дөргөн нуурын устай дүйцэхүйц хэмжээний усыг хэрэглээд хаядаг гэсэн тооцоо судалгаа бий. Харин “ДЦС-3”, “ДЦС-4” ТӨХК руу ус дамжуулах шугам хоолой татсанаар энэ хэмжээний усыг Улаанбаатар хотод аварч үлдэх боломжтой болж буй. Ингэснээр хойч үедээ үлдээх усны нөөцөө нэмэгдүүлж байгааг онцоллоо.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ц.Төрхүү: Үсний сэв, хоолны тос, арьс ширний үйлдвэрийн хаягдлаас үүдэлтэй бохирдол хэрээс хэтэрсэн

НИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр, АН-ын...

Нэрт архитектор Дэвид Сим хот төлөвлөлтийн мастер лекц уншина

“20 минутын хот” Үндэсний хороо, Хот төлөвлөлт, барилга орон...

Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн...

Зайсангийн гүүрийн дам нурууг угсарч эхэллээ

Зайсангийн хуучин гүүрийг 225 метр, дөрвөн эгнээ бүхий төмөрбетон...