Мьянмар: Газар хөдлөлтийн улмаас нас барсан хүний тоо 3500 давжээ

Мьянмарт газар хөдлөлтийн улмаас нас барсан хүний тоо 3564 болж, 5012 хүн шархдаж, 210 хүн сураггүй алга болжээ. Газар хөдлөлтийн улмаас олон газар эрчим хүч, утас, үүрэн холбоогүй болж, зам, гүүр эвдэрсэн тул хохирлын үнэлгээ хийхэд саад болж байгаа аж. Гэхдээ брьдчилсан байдлаар газар хөдлөлтөд 5223 барилга байгууламж, 1824 сургууль, 2752 Буддын сүм хийдийн байр, 4817 сүм хийд, 167 эмнэлэг, эмнэлэг, 169 гүүр, 198 далан, 184 хэсэг өртсөн гэж Мьянмарын цэргийн засгийн газар мэдэгджээ.

Мөн бямба гарагаас тус улсад аадар бороо орж эхэлсэн нь аврах ажиллагааг явуулахад хүндрэл үүсгэж байгаа юм байна.  Мьянмарын Аврах холбооны албанаас ням гарагт Associated Press агентлагт хэлэхдээ, аврагчид бямба, ням гаригт орсон борооны улмаас эрэн хайх ажиллагаанд ашиглаж байсан цахилгаан тоног төхөөрөмж, машин механизмуудыг түр хугацаанд ашиглах боломжгүй болсон нь ажлыг улам хүндрүүлсэн ч аврах ажиллагааг зогсоогоогүй гэв.

Газар хөдлөлтөд нэрвэгдэж орон гэргүй болж, ил задгай унтаж буй иргэдэд аадар бороо нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...

“Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 саяар торгосон торгуулийг хүчингүй болгов

Нийтийн албан тушаалтан Н.Ганхуяг нь “Зургийг маань зөвшөөрөл авахгүйгээр...

Улаанбаатарыг УГААНА

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн...

Хотын дарга Б.Пүрэвдагвын хүүхдийн эрхийн мэдрэмжтэй шийдвэр

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва ажлаа авсан даруйдаа хамгийн түрүүнд...