“Эх оронч Монгол-Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх” сэдэвт илтгэлийн уралдааны ялагчид тодорлоо

Батлан хамгаалах яамнаас 2025 оныг “Эх оронч Монгол-Их сэргэлтийн жил” болгон зарласантай холбогдуулан зохион байгуулсан “Эх оронч Монгол-Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх” сэдэвт илтгэлийн уралдаанд байр эзэлсэн алба хаагчдад УИХ, Засгийн гишүүн, Батлан хамгаалах сайд С.Бямбацогт болон ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба тэргүүтэй албаныхан шагналыг гардууллаа.

Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт уг уралдаанд байр эзэлсэн алба хаагчдад баяр хүргэж хэлсэн үгэндээ “ Юун түрүүнд “Эх оронч Монгол-Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх” сэдэвт илтгэлийн уралдаанд оюун ухаан, мэдлэг, чадвар, сэтгэл зүрхээ дайчлан бусдыгаа хошуучилж шагналт байранд шалгарсан батлан хамгаалах салбарын алба хаагчдадаа баяр хүргэе. Батлан хамгаалах яамнаас 2025 оны “Эх оронч Монгол-Их сэргэлтийн” жил болгон зарлаж, батлан хамгаалах тогтолцоонд сэргэлт хийж, эх оронч үзэлд суурилсан хүн төвтэй бодлогыг хэрэгжүүлж үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх зорилт тавьсан.

Энэхүү зорилтоо хангах үүднээс Батлан хамгаалах яамнаас 2025 онд 10 том зорилтын хүрээнд 150 нь арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж буйн нэг нь “Эх оронч Монгол-Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх” сэдэвт илтгэлийн уралдаан юм. Энэхүү илтгэлийн уралдаан нь Зэвсэгт хүчний нийт бүрэлдэхүүнд эх орноо хайрлан хамгаалах, хөгжүүлэх үүргийг ухамсарлуулах, эх орон тусгаар тогтнол, эх хэл, үндэсний түүх, соёлоо дээдлэн хүндэтгэх, газар нутаг байгаль орчноо хайрлах итгэл үнэмшлийг төрүүлэх замаар эх оронч үзэлд суурилсан үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэхэд тулгамдаж буй асуудыг шийдвэрлэх зорилготойгоор зохион байгуулагдлаа” гэв.

Уралдааны тэргүүн байрт Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газрын Олон Улсын гэрээ, эрх зүй, ёслолын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн хошууч Ц.Сэргэлэнбаатар,

Дэд байранд Зэвсэгт хүчний Жанжин штабын сургалт бэлтгэлийн газрын Цэргийн мэргэжил олгох сургалтын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга дэд хурандаа А.Батсүх,

Гутгаар байранд Зэвсэгт хүчний Жанжин штабын Хүний нөөцийн хэлтсийн Мэргэшүүлэх сургалт хариуцсан мэргэжилтэн ахмад Г.Гансүх нар тус тус шалгарчээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Цэргийн мэргэшлийн зэргийн нэмэгдлийг 26 жилийн дараа шинэчлэн тогтоолоо

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Эх орны маань нэр төр,...

Мьянмар: 100 гаруй цагийн дараа нурангиас эсэн мэнд аврагджээ

Мьянмар улсад хүчтэй газар хөдлөлт болсноос хойш тав хоног...

Сэрэмжлүүлэг: Их хэмжээний зээл олгоно гэсэн зарын дагуу олон иргэн хохирчээ

Тодруулбал иргэд олон нийтийн сүлжээ ялангуяа фэйсбүүк дээрх их...

Төрийн албан хаагчдыг чадавхжуулах сургалт зохион байгууллаа

Монгол Улсын төрийн үйл ажиллагаанд Олон улсын үнэлгээний цогц...