Тоглоомон гар буу гаргаж танхайрсан иргэнийг шалгаж байна

Олон нийтийн цахим сүлжээнд 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр “Иргэд маргалдах явцдаа буу гаргаж байна” гэх гарчигтай бичлэг нийтлэгдсэн. Цагдаагийн байгууллагаас уг асуудлыг бүртгэлд авч, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байна. Шалгалтаар иргэд зогсоолын асуудлаас болж олон нийтийн газарт бусдыг үл хүндэтгэн, хоорондоо хэрүүл маргаан үүсгэж, улмаар Б нь тоглоомын зориулалт бүхий (гар буу) зүйлийг гарган танхайрсан нь тогтоогдсон тул уг эд зүйлсийг хураан авч, дүгнэлт гаргуулахаар эрх бүхий байгууллагад хүргүүлсэн. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд (Танхайрах)
Олон нийтийн газарт, эсхүл орон байранд:
1.1.хэрүүл маргаан үүсгэж;
1.2.бусдыг өдөөн хатгаж;
1.3.бусдын амгалан тайван байдал алдагдуулж;
1.4.олон нийтийг үл хүндэтгэж;4
1.5.үйлчилгээний болон дарааллын журам зөрчиж биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн, эсхүл аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулахаар хуульчилсан.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...