Нурсан орон сууцны байшингаас 29 хүнийг аварчээ

Мьянмар улсад болсон 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас нас барсан хүний ​​тоо одоо 1700 давжээ. Амиа алдсан хүмүүсийн ихэнх нь Мандалай хотод байна. Ойролцоогор 3400 гаруй хүн шархдаж, 300 хүн сураггүй алга болжээ. АНУ-ын Геологийн албаны загварчлалын дагуу тооцоход  Мьянмарт амь үрэгдэгсдийн тоо 10,000-аас давж, хор хохирол нь тус улсын жилийн эдийн засгийн гарцаас давж магадгүй гэж үзжээ. 
Хөрш зэргэлдээ, Бангкок хотод 18 хүн нас барсан нь батлагдсан бөгөөд тэдний 11 нь нурсан өндөр барилгад байсан байна.  Мөн  78 хүн сураггүй алга болсон гэж тус улсын мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ. 
Газар хөдлөлтөөс хойш аврах ажиллагаа тасралтгүй үргэлжилж байгаа бөгөөд Мандалай хот дахь нэг аврах багийнхан “Бид улаан гараараа ухаж малтаж байна” гэж мэдэгджээ. 
Гамшгаас хойш 60 цагийн дараа дөрвөн хүнийг нурангиас гаргасан ба Мьянмарын гал түймрийн албаны мэдээлснээр хойд хэсгийн Сагаинг мужид нурсан сургуулийн барилгаас амьд үлдсэн хүмүүсийг аварчээ.
Мөн бямба гарагийн шөнө Мьянмарын нийслэл Ней Пи Тау хотод 36 цагийн турш  нурангид дарагдсан өндөр настай эмэгтэйг аварчээ.
Мөн Мандалайд нурсан орон сууцны байшингаас 29 хүнийг аварсан гэж орон нутгийн гал түймрийн албаныхан ням гарагт мэдэгдэв.
Энэ мэтээр Мьянмар болон хөрш Тайландад эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд олон зуун хүн сураггүй алга болсон хэвээр байна.

Газар хөдлөлт нь баасан гаригийн орон нутгийн цагаар 12:50 орчимд газрын гадаргаас ердөө 10 км зайд болсон бөгөөд энэ нь газрын түвшинд нөлөөлөл нь гүн гүнзгий газар хөдлөлтөөс илүү хүчтэй мэдрэгдсэн гэсэн үг юм. Үүнээс 12 минутын дараа  6.4 магнитудын хүчтэй 2 дахь чичиргээ Манадалай хотод болсон бол голомт нь Мандалай хотын ойролцоо байрладаг Сагаинг хотоос өмнө зүгт 18 км зайд болжээ.
Үүнээс хойш газар хөдлөлт үргэлжилсээр байна. Ням гарагт Мандалайгаас баруун хойд зүгт 5.1 магнитудын хүчтэй чичиргээ бүртгэгдсэн байна.
 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Вьетнам хоёр хүүхдийн бодлогоо цуцаллаа

Вьетнам хоёр хүүхдийн бодлогоо цуцалж хосууд хүссэнээрээ олон хүүхэдтэй...

Зохиолч Сэнгийн Эрдэнийн бүтээлүүдийг АНУ-ын Конгрессын номын санд заллаа

Ардын уран зохиолч, Төрийн шагналт зохиолч Сэнгийн Эрдэнийн бүтээлүүд...

М.Нарантуяа Нара: Өнгөрсөн хугацаанд МАН-ынхан ЖДҮ, тендер, концесс бүгдийг хувааж авсан

Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тухай тогтоолын төслийг УИХ-ын чуулганы...

АН-ын бүлэг Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх санал хураалтад оролцохгүй

Ерөнхий сайдад Итгэл үзүүлэх тогтоолын төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн...