66 настай герман бүсгүй 10 дахь хүүхдээ тээж төрүүлжээ хуваалцах FacebookTwitterPinterestWhatsApp 2025 оны 03 сарын 28 11:45 Германд 66 настай эмэгтэй энэ сарын 19-нд 10 дахь хүүхдээ төрүүлжээ. Александра Хилдебрандт гэх бүсгүй Берлин хотын Чарите эмнэлэгт хагалгаагаар 3.2 кг хүүтэй болсон байна. Тэрээр TODAY.com сайтад өгсөн ярилцлагадаа хүүхэд олохын тулд элдэв эм бэлдмэл хэрэглэдэггүй, тээхэд хүндрэл байгаагүй гэж ярьжээ. 66 настай эмэгтэй нь өмнө нь 46 настай Светлана, 36 настай Артем, 12 настай Элизабет, Максимилиан, 10 настай Александра, Леопольд, 8 настай Анна, 7 настай Мария, 4 настай Катарина гэсэн 9 хүүхэд төрүүлж өсгөжээ. Хилдебрант музейн захирлаар ажилладаг бөгөөд өнөр өтгөн гэр бүл гайхамшигтай зүйл төдийгүй, хамгийн чухал нь хүүхдүүдийг зөв хүмүүжүүлэхэд хамгийн гоё орчин” гэж ярьжээ. Найз нөхөд, гэр бүлийнхэн нь түүнийг өдий насанд ээж болсонд сөргөөр хүлээж аваагүй. Би тамхи татдаггүй, архи уудаггүй, жирэмслэхээс хамгаалах хэрэгсэл огт хэрэглэж байгаагүй гэж бүсгүй хэлэв. Үүнээс өмнө 2023 онд Угандад 70 настай Сафина Намукваяа хүү, охин хоёр ихэр төрүүлсэн байдаг. Тэрээр жирэмслэхийн тулд донорын өндгөн эс болон нөхрийнхөө эр бэлгийн эсийг ашиглан үр шилжүүлэн суулгуулсан юм. өмнөх нийтлэлБ.Мөнхнар, Б.Отгонтуяа, Э.Дэлгэрмаа нар Ази тивээс хүрэл медаль хүртлээДараагийн нийтлэлМенингоккокт халдвар авсан хүүхэд нас баржээ Сэтгэгдэл бичих Хариу цуцлахЁс бус үг хэллэг ашиглахыг хориглоно санал: Сэтгэгдэл оруулна уу! нэр: энд нэрээ оруулна уу Намайг дараагийн удаа сэтгэгдэл бичихдээ энэ хөтөч дээр миний нэр, имэйл, вэбсайтаас аваарай. Δ Их уншсан Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ 2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажлыг эхлүүллээ “Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлжээ Холбоотой мэдээбусад мэдээ Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна 2026 оны 04 сарын 30 14:44 Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны... Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ 2026 оны 04 сарын 30 13:31 Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,... 2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ 2026 оны 04 сарын 29 19:27 2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар... Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажлыг эхлүүллээ 2026 оны 04 сарын 29 18:35 Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс...