Цэрэг татлага 2025” зөвлөгөөн боллоо

2025 оны хугацаат цэргийн албаны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 01-нээс 15-ны өдрүүдэд явагдана.

Үүнтэй холбогдуулан БХЯ-наас хугацаат цэргийн албаны цэрэг татлагын бэлтгэл ажлыг хангах хүрээнд Эрүүл мэндийн яам, ХХЕГ, Дотоодын цэрэг, Цэргийн төв эмнэлэг, Нийслэлийн эрүүл мэндийн газар, аймаг, нийслэл, дүүргүүдийн эрүүл мэндийн төв, ЗДТГ болон харьяа цэргийн штабуудтай хамтран “Цэрэг татлага 2025” зөвлөгөөнийг өнөөдөр /2025.03.26/ зохион байгууллаа.

Зөвлөгөөнөөр хугацаат цэрэг татлагын зохион байгуулалтыг сайжруулах, Монгол Улсын Засгийн газраас тогтоосон хяналтын тоонд хүргэх, цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн байдал, цэрэг татлагын үеийн эрүүл мэндийн үзлэгт анхаарах зэрэг чухал асуудлуудаар Батлан хамгаалах салбар, эрүүл мэндийн салбарын ахлах мэргэжилтнүүд санал солилцож, цаашид анхаарах шаардлагатай зарим асуудлуудыг хамтран тодорхойллоо.

Эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар цэргийн насны залуусын дунд архи согтууруулах ундаа, тамхины хэрэглээ бусад насныхантай харьцуулахад хамгийн өндөр байна.

Мөн энэ насныхан сэтгэцийн эрүүл мэндээс үүдэлтэйгээр осол гэмтэлд өртөх цаашлаад амиа хорлох зэрэг сөрөг үр дагаврууд үүсэж байгаа нь өдөр тутмын амьдралын буруу хэв маяг, нийгмийн хүчин зүйлсээс шалтгаалж буй талаар эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд хэлж байсан юм.

Цэргийн насны залуусын дунд зүрх судасны эмгэг, мэс, гэмтлийн эмгэг, арьсны эмгэг, шүд, эрүү нүүрний эмгэг, сэтгэцийн эмгэгүүд их байгаа нь цэргийн албанд тэнцэхгүй байх суурь шалтгаан болж байна.

Иймд Батлан хамгаалах салбар цэргийн насны залуусын эрүүл мэндийн үзлэгийг чанаржуулж, цэрэг татлагын зохион байгуулалтыг сайжруулах тал дээр онцгой анхаарал хандуулан ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Уурхайчдын гэр бүлийн гишүүд уурхайн үйлдвэрлэл, үйл ажиллагаатай танилцлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь ажилтнуудынхаа гэр бүлийн гишүүдийг уурхайн...

Толгойтыг 3, 4 дүгээр хороололтой холбосон авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаана

Толгойтын авто замаас Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх авто...

Эхийн эндэгдэл өмнөх оныхоос буурлаа

Эрүүл мэндийн яамны Удирдлагын зөвлөлийн 2026 оны наймдугаар сарын...

Наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ны өдрүүдэд тэгш, сондгойгоор зорчуулна

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл болон COP-17 хуралтай холбогдуулан Улаанбаатар...