Төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомтой холбоотой хуулиудын нэмэлт өөрчлөлтийг УИХ-д өргөн барилаа

Монгол улсад төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг бүрэн хориглохоор холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт хийж дууслаа.

Хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн мэдүүлж нэн яаралтай горимоор хэлэлцэж өгөхийг хүслээ.

 Монгол улс төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын чиглэлээр тусгай зөвшөөрөл олгохгүй. Өмнө олгосон бүх зөвшөөрлүүд хүчингүй болно.

 Төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхэлсэн, зуучилсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор тусгалаа.

 Иргэн өөрийн нэр дээрх данс, виртуал хөрөнгө, утасны дугаар зэрэг мэдээллээ ашиглуулж болохгүй. Ашиглуулсан тохиолдолд Эрүүгийн хуулиар торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих хүртэл шийтгэнэ.

Төлбөрт таавар, бооцоот тоглоом, мөрийтэй тоглоомыг сурталчилж, уриалахыг хориглоно. Хэрэв хууль зөрчсөн тохиолдолд Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ.

 Өөрөөр хэлбэл, төлбөрт таавар, эсхүл бооцоот тоглоом, эсхүл мөрийтэй тоглоомыг сурталчилсан, уриалсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хураана.

Хувь хүнийг 5-10 сая, хуулийн этгээдийг 50-100 сая төгрөгөөр торгохоор заалаа.

 Хууль батлагдсанаар цахим мөрийтэй, бооцоот тоглоомын хэрэглээ 65% хувиар буурна.

Жил бүр хяналтгүй 1.7 их наяд төгрөг гадагш гарахаа больж хууль, хяналтын байгууллагаас нийтийн эрх ашгийн төлөө хяналт тавьж, арга хэмжээ авдаг болох юм.

Эцсийн шийдвэрийг УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэнэ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...

Энэ сарын 26-наас Цонжин болдог чиглэлд нийтийн тээврийн автобус явна

"Цонжин болдог" орчимд Х:17 чиглэлийн нийтийн автобус зогсдог болох...