ЮНЕСКО-ийн зөвлөх хуульч Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлд техникийн дэмжлэг үзүүлнэ

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл өнөөдөр Канад улсын “Хууль ба Ардчилал” төвийн гүйцэтгэх захирал, ЮНЕСКО-гийн зөвлөх, хуульч Тоби Менделийг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Засгийн газраас Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн бариад буй. Хуулийн төсөл боловсруулах ажил, тэр дундаа үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй холбоотой зүйл, заалтуудыг олон улсын стандартад нийцүүлэн боловсруулахад дэмжлэг хүсэж ЮНЕСКО-д хандсаны дагуу ноён Тоби Мендел Монгол Улсад Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлд техникийн дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байгаа юм.

Улмаар ЮНЕСКО болон “Хууль ба Ардчилал” төвийг төлөөлөн хуулийн төсөлд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг баталгаажуулсан олон улсын стандартууд болон үндэстнүүдийн шилдэг туршлагад үндэслэн үнэлгээ хийсэн дүгнэлтээ танилцуулав.

Тэрээр “Хуулийн төслийн зорилго нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хамгаалахад чиглэсэн болох нь тодорхой харагдаж байна. Харин хэд хэдэн заалтад өөрчлөлт оруулж сайжруулах шаардлагатай гэж үзэн тодорхой саналууд бэлтгэсэн байгаа. Ерөнхийд нь авч үзвэл, маш сайн хуулийн төсөл болсон гэж дүгнэж байна” гэлээ. Хариуд нь О.Алтангэрэл сайд ЮНЕСКО-гийн Ажлын хэсэг хичээл зүтгэл гарган дүгнэлт, зөвлөмж бэлтгэн танилцуулсанд талархал илэрхийлээд хуулийн төслийг УИХ хэлэлцэхийг дэмжвэл шинээр байгуулагдах Ажлын хэсэгт зөвлөмжид туссан саналуудыг хууль санаачлагчийн хувьд дэмжин, хамтран ажиллахаа илэрхийллээ.

Тоби Мендел зөвлөх монголд ажиллах хугацаандаа мөн УИХ-ын зарим гишүүнтэй уулзан өөрийн дүгнэлт, зөвлөмжөө танилцуулахаар төлөвлөөд байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлийн 90 байршилд гаднын франчайз үйлчилгээтэй, авто зогсоол барина

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр авто зогсоолын нэгдсэн бодлогын...

Монгол Улс 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй Тэмцэх бага хурлыг эх орондоо зохион байгуулна

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ: МОНГОЛ УЛС 2026 ОНД НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ...

Г.Хишигсайхан марафон гүйлтийн Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ

БНХАУ-ын Жайшинг хотод 42 км-ын марафон гүйлтийн Ази тивийн...

Тоглоомон гар буу гаргаж танхайрсан иргэнийг шалгаж байна

Олон нийтийн цахим сүлжээнд 2025 оны 03 дугаар сарын...