Э.Одбаяр: Ажлын байрны давхардлыг эргэн харж, хэмнэлтийг төр өөрөөсөө эхэлнэ

Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр Засгийн газрын хуралдааны шийдвэрүүдээс танилцууллаа. Тэрээр Засгийн газар хувийн хэвшлүүдтэйгээ хамтран хэмнэлтийг эхлүүлнэ гэлээ.Тэрээр “Төрийн хэмнэлт, бүтээмжийн зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэхээр шийдвэрлэлээ. Зөвлөлийн 70 хувь нь хувийн хэвшил, төрөөс бол би болон сайд Н.Учрал, Ц.Баатархүү, Л.Энх-амгалан нар орж бүрэлдэхүүн  шинэчлэгдлээ.
Төрийн хэмнэлтийг салбар бүрд эхэлье, бүтээмжийн нэмэгдүүлэх чиглэлд дорвитой ажлууд хийе хэмээн зорилоо. Хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтарч ажиллана.
Засгийн газрын 1111  төв иргэдэд нээлттэй ажиллана. Зөвлөлийн бүрэлдэхүүнд орсон дөрвөн сайд хэвлэл мэдээлэлтэй ойр ажиллаж, хэмнэлтээ хаанаас эхэлж, бүтээмжээ хаана нэмэгдүүлэх тал дээр бодлого гаргаж байгаа.
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын хувьд хуульд заагдсан чиг үүргийн хүрээнд процессын дахин инженерчлэлийн ажлыг хийдэг. Хуучны нэршлээр ажлын байрны зураг авалт гэдэг. Энэ нь давхардсан үүрэг чиглэл бүхий ажлын байруудыг харна гэсэн үг. Өнгөрсөн хугацаанд бүх салбар яам дээр хийгдэж чадаагүй байгаа. Үүнийг чанартай хийнэ. Цаашлаад иргэдийн зүгээс хаана хүндрэл учирч, төрийн алба хаагч хүнд суртал гаргаж байгаа мэдээллийг авч, олон зөвшөөрлийн ихэнхийг цахимжуулна. Ер нь төрийн өөрийгөө үнэлдэг, хянадаг системийг боловсронгуй болгоод дэлхийн чиг хандлага руу нийцүүлэхээр зорилт тавиад ажиллаж байгаа.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...

Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажлыг эхлүүллээ

Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс...