Сансарт найм хонохоор төлөвлөөд 9 сар гацсан нисгэгчид эх дэлхийдээ буулаа

НАСА-гийн хоёр сансрын нисэгч сансарт есөн сар гацсаны эцэст эх дэлхийдээ эргэн ирлээ. Сунита Уильямс, Барри Вилмор нар мягмар гарагийн өглөө Олон улсын сансрын станцаас хөдөлж, 17 цаг аялсны дараа Флоридагийн эргийн ойролцоо буув.
Тэд өнгөрсөн оны зургадугаар сард ойролцоогоор ес хоног үргэлжлэх туршилтын нислэг үйлдэхээр дэлхийг орхисон ч  ийнхүү есөн сарын дараа эх дэлхийдээ буцаж ирэв. Учир нь тэдний сансарт ниссэн “Боинг”-ийн “Starliner” сансрын хөлөгтэй холбоотой асуудал үүссэнээс буцах хугацаа ийн сунажээ.  Олон улсын сансрын станц руу явах замд олон асуудал үүссэн тул НАСА  “Starliner” хөлгийг хоосон буцааж, нисгэгчдийг “SpaceX”-д шилжүүлсэн аж  Үүний дараа нь “SpaceX” капсултай холбоотой асуудлууд гарч дахин нэг сарын саатал үүссэн байна.
Энэ хугацаанд хэд хэдэн сансрын агентлагууд болон хувийн компаниуд сансрын станцыг хоол хүнс, ус, хүчилтөрөгчөөр хангах зорилгоор нислэг үйлдсэн байна. Зул сарын баярын үеэр хоёр сансрын нисгэгч утсан хясаа, хавч, нугас гавар, цангис жимсний амтлагч, Атлантын далайн хавч, утсан хулд загас зэрэг баярын оройн зоог хүртэл идэж байсан гэж Лондонгийн The Times сонинд бичжээ. Уильямс, Вилмор нар гэр бүлийнхэнтэйгээ цахим шуудан, утсаар холбоо барьж байжээ. Арваннэгдүгээр сард NBC Nightly News сувагт НАСА-аас ” Тэд дасгал хийж, зөв ​​хооллож сайн байгаа” гэж мэдээлсэн ба  “Бид энд бас их хөгжилтэй байна. Бидний төлөө санаа зовж байгаа хүмүүс санаагаа чилээх хэрэггүй … Бид энд байгаа аз жаргалтай байгаа” гэж дамжуулсныг хэлж байв. 
Ямартай ч ийнхүү НАСА-д сургагдсан сансрын аялагч 59 настай Сунита “Суни” Уильямс, 62 настай Барри “Бутч” Вилмор нар энх тунх эх далхийдээ эргэн ирж чадлаа. 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна

“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалт өнөөдрийн байдлаар...

Татвар, үл хөдлөхийн 57.1 тэрбумын буцаан олголтыг шилжүүлж эхэллээ

Татварын хөнгөлөлт, буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 20-ноос эхлэн иргэдийн...

Сайд Ц.Сандаг-Очир Туулын хурдны замын төслийг эхлүүлэхийг зөвшөөрлөө

Байгаль орчин, уур амьсгалын яамнаас Туулын хурдны зам төслийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казахстанд айлчлахаар очлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын...