“AGENT” буюу цахим мөрийтэй тоглоомд зуучлагчдыг 10-100 сая төгрөгөөр торгоно!!!

Цахим мөрийтэй тоглоомын эсрэг хууль, эрх зүйн зохицуулалтыг УИХ-д нэн яаралтай горимоор өргөн барихаар Засгийн газраас Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар төслийг боловсруулсан.

Хуулийн төсөлд  Poker, Slot, Casino зэрэг цахим мөрийтэй тоглоомыг бүрэн хориглохоор тусгажээ. Мөн мөрийтэй тоглоомыг сурталчилсан, VPN ашигласан, зуучилсан этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх юм байна.
Зуучлагч “AGENT”-уудын хөрөнгийг хурааж, хууль зөрчсөн бүх этгээдэд хатуу арга хэмжээ авна. Apple, Google, Meta компанитай хамтран цахим мөрийтэй тоглоомын платформ татахыг хориглоно гэж ЗГХЭГ-ын дарга Н.Учрал хэллээ.

Тодруулбал,  бүх төрлийн цахим мөрийтэй тоглоомыг сурталчилсан тохиолдолд 5-100 сая төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1-3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх юм байна.

 “AGENT” буюу цахим мөрийтэй тоглоомд зуучлагчдыг 10-100 сая төгрөгөөр торгох, 240-720 цаг нийтэд тусгай ажил хийлгэх, 1-3 жилээр зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх, хориглосон цахим мөрийтэй тоглоомуудыг VPN бусад мэдээлэл технологи, программ хангамж ашиглан зохион байгуулсан бол 3-5 жил хорих,  Тусгай зөвшөөрөлгүйгээр Sport bet үйл ажиллагаа эрхэлсэн тохиолдолд 10-50 сая төгрөгөөр торгох, 240-720 цаг нийтэд тусгай ажил хийлгэх, 1-3 жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх, Мөрийтэй тоглоомын газар байгуулсан, ажиллуулсан, зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих зэрэг зохицуулалтуудыг тусгажээ.

 Мөрийтэй тоглоомыг удаа дараа, эсхүл интернэт протоколын хаягийг өөрчилж тоглосон бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах зохицуулалтыг тусгасан байна.

Иргэн, аж ахуйн нэгж, influencer, youtuber-үүд ТВ, Фм радио, Youtube, Facebook, Instagram, Tik tok гэх мэт олон нийтийн сувгаар 1xbet, Melbet болон бусад цахим мөрийтэй тоглоомыг сурталчилсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээх талаар ч хуульд тусгаж өгчээ.9

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Монгол лам нарын ёс зүйн дүрмийг баталлаа

Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс Монгол лам нарын II...

Нийслэлд эзэмшиж буй газрыг өмчлүүлэх ажлыг дүүрэг бүрд зохион байгуулна

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2002 онд...

Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, бүтээн байгуулагч шалгарлаа

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн, зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр...

Б.Энхбаяр: Туулын хурдны зам төсөл тэр чигээрээ гэмт хэрэг

УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Төрийн...