Засгийн газар “Энержи ресурс” ХХК-тай хэлэлцээ хийж, стратегийн ордын хувь хэмжээг тогтооно

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж мэдээлэл хийлээ. Тэрээр “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг зөрчиж тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаарах Засгийн газрын 2007 оны тогтоолыг биелүүлэлгүйгээр Засгийн газар, “Энержи ресурс” ХХК-ийн хооронд байгуулсан ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай гэрээний холбогдох хэсгийг хуульд нийцүүлэх арга хэмжээ авах тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ.

Тавантолгойн Ухаа худагийн орд “Энержи ресурс” ХХК-д шилжихдээ Засгийн газрын хуралдаанаар ороогүй. Тиймээс ашигт малтмалын ордыг хувийн хэвшилд эзэмшүүлсэн энэхүү үйл ажиллагааг хуульд нийцүүлэх ёстой. Энэ эрх нь УИХ-д байдаг учраас Засгийн газар “Энержи ресурс” ХХК-тай хэлэлцээ хийж, хувь хэмжээг тогтоохоор боллоо” гэв.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Оролцогчдын хүсэлтээр “Night marathon ulaanbaatar 2026” бүртгэлийг сунгалаа

Улаанбаатар хотод энэ сарын 26-ны өдөр зохион байгуулагдах “Night...

“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

“Айчи-Нагоя 2026” Азийн зуны спортын ХХ наадмын медальтнууд тодорч...

Олимпын гудамжнаас урагш Дүнжингаравын зам хүртэлх гудамжийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болголоо

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн...