Япон улс Монголд 545 сая иенийн буцалтгүй тусламж үзүүлнэ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон улсад айлчиллаа. Тус улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжих Бохир усны шугам сүлжээний засвар үйлчилгээний машин механизм, тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл болон Агаарын бохирдол хэмжих төхөөрөмж нийлүүлэх төслийн солилцох ноот бичигт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Япон улсын Засгийн газрыг төлөөлж Гадаад хэргийн сайд Т.Иваяа нар Токио хотноо гарын үсэг зуржээ.

Дээрх төслүүдийн хүрээнд Япон улсаас манай улсад 270 сая иенийн үнийн дүн бүхий ус зайлуулах шугам хоолой цэвэрлэх, үзлэг хийх ажлыг сайжруулах тоног төхөөрөмж, 275 сая иенийн үнийн дүн бүхий агаарын бохирдлын хэмжилт хийх станцууд, зуух болон боловсруулсан нүүрс, коксын ялгаруулалтын хийг хянах хэмжилтийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх юм байна.

Япон улсын буцалтгүй тусламж Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийн санхүүжилтээр хэрэгжих дээрх төслүүд нь хот суурин газрын агаарын бохирдлыг хянах, бохир усны шугамын засвар үйлчилгээ, шинэчлэлийг хийхэд үнэтэй хувь нэмэр оруулах юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Археологийн малтлагаас Чингис хааны билэг сургаал анх удаа олдлоо

Монгол Улсын ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэнгээс эрхлэн Монгол-Японы...

Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалт 40 хувьтай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ховд аймагт ажиллах үеэрээ...

Г.Ууганбаатар: Нэг ангид 60-70 хүүхэд суралцаж байгаа нь хүүхдийн эрхийн зөрчил

Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-оос цаг үеийн...

Нийслэлд “Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян эхэллээ

“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ. Аян...