Төрийн үйл ажиллагаанд Олон улсын үнэлгээний цогц системийг нэвтрүүлнэ

Монгол Улсын төрийн үйл ажиллагаанд Олон улсын үнэлгээний цогц систем (DME) нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна
Монгол Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 4.2.3.2 дахь зорилт болон Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны 01 дүгээр албан даалгавраар хяналт, үнэлгээний тогтолцоог олон улсын жишигт хүргэх, бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийг уялдуулан үнэлэх чиглэлээр “Олон улсын үнэлгээний цогц систем (DME-Design, Monitoring and Evaluation)”-ийг нэвтрүүлж, хөгжүүлэхийг Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаярт даалгасан.
Энэхүү даалгаврын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр ажлын хэсэг байгуулж, Мониторинг, үнэлгээний газрын дарга Д.Үүрийнтуяа ахлан ажиллаж байгаа бөгөөд, судалгааны үр дүнг яамдын хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан албан хаагчид болон Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны анхдугаар хуралдаанд танилцуулж “Олон улсын үнэлгээний цогц систем (DME)”-ийг нэвтрүүлэхээс өмнө төлөвлөлт, төсөвлөлт, тайлагнал, хяналт-шинжилгээ, үнэлгээний уялдаа холбоог хангах нь чухал гэдэгт санал нийлсэн байна.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанд “Олон улсын үнэлгээний цогц систем (DME)”-ийг нэвтрүүлэх талаар танилцуулж, хуралдааны 3 дугаар тэмдэглэлээр энэ системийг нэвтрүүлэх бэлтгэл хангах үйл ажиллагааны төлөвлөгөөг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр, Сангийн сайд Б.Жавхлан нар хамтран баталж, хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг даалгасан байна.
Тус системийг нэвтрүүлэх бэлтгэл хангах үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан хэрэгжүүлснээр “Олон улсын үнэлгээний цогц систем (DME)”-ийг нэвтрүүлэх урьдчилсан нөхцөлийг хангахын зэрэгцээ төлөвлөлт, төсөвлөлт, тайлагнал, хяналт-шинжилгээ, үнэлгээний үйл явцыг харилцан уялдаатай, үйл ажиллагааны давхардлыг бууруулах, төрийн бодлогын үр дүнг илүү сайжруулах боломжтой болох юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Турины тусгай олимпт манай 24 тамирчин оролцож 24 медаль хүртлээ

Итали улсын Турин хотод Тусгай олимпын дэлхийн өвлийн наадам...

Хяналт хэрэгжүүлэх газартай хамтран хэлэлцүүлэг зохион байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны “Процессын дахин инженерчлэлийн...

Сонгомол, чөлөөт бөхийн Азийн АШТ-нд манайхаас 23 бөх барилдана

Йордан улсын Амман хотод сонгомол болон чөлөөт бөхийн насанд...

Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийг өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар...