Төрийн албан хаагчид“Төрийн бодлого, бодлогын шинжилгээ” сургалтад хамрагдлаа

Монгол Улсын төрийн үйл ажиллагаанд Олон улсын үнэлгээний цогц систем (DME) нэвтрүүлэхээр бэлтгэж буй. Энэ ажлын хүрээнд  Засийн газрын хяналт хэрэгжүүлэх  газраас сургалт зохион байгууллаа.
Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар “Төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээ” сэдвээрх энэхүү сургалт нь Монгол Улсын төрийн албан хаагчдын чадавхыг дээшлүүлэх, хяналт, үнэлгээний тогтолцоог олон улсын жишигт хүргэх, Олон улсын үнэлгээний цогц систем (DME) нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хангахад чиглэсэн чухал арга хэмжээ юм.
Энэ цогц сургалтыг зохион байгуулахаар Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэдэх Удирдлагын академи хамтран ажлыг хэсэг байгуулж, ажлын хэсгийг тус газрын Үнэлгээ, мониторингийн газрын дарга Д.Үүрийнтуяа ахлан удирдаж байна.
Сургалтын нарийвчилсан төлөвлөгөө, оролцогчдыг сонгон шалгаруулах удирдамжийг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр болон Удирдлагын академийн захирал, доктор, дэд профессор Д.Сүрэнчимэг нар хамтран баталсан бөгөөд 285 төрийн албан хаагч хамрагдахаар бүртгүүлж, эхний сонгон шалгаруулалтаар W.Hogwood болон B. Guy Peters-ийн “The Pathology of Public Policy” номыг уншиж эсээ бичиж шалгарсан 50 албан хаагчийг энэ сарын 24, 25-ны өдрүүдэд Удирдлагын академиас зохион байгуулж буй “Төрийн бодлого, бодлогын шинжилгээ” танхимын сургалтад хамрууллаа.
Эдгээр 50 төрийн албан хаагчаас дараагийн шатанд шалгарсан 10 албан хаагч Америкийн Нью-Йорк хотод байрладаг Evaluation+Learning Consulting байгууллагаас зохион байгуулах “Designing + Monitoring Programs” сэдэвт онлайн сургалтад, мөн БНСУ-ын “Төлөвлөлт, мониторинг, үнэлгээний арга” туршлага судлаж, сургалтад хамрагдах ажээ.
Сургалтад хамрагдсан төрийн албан хаагчид Монгол Улсын төлөвлөлт, төсөвлөлт, мониторинг, үнэлгээний тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулах юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...

Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажлыг эхлүүллээ

Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс...