Цэргийн төв эмнэлэгт бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийнэ

Цэргийн төв эмнэлгийн стратеги төлөвлөгөөний дагуу “Бөөр шилжүүлэн суулгах мэс засал”-ыг шинээр нэвтрүүлэх зорилгын хүрээнд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Үндэсний эрхтэн шилжүүлэх багтай хамтран зохион байгуулсан ажлын байрны чадавхжуулах сургалтад Цэргийн төв эмнэлгийн Бөөр шилжүүлэн суулгах багийн 25 эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүд 7 чиглэлээр сургалтад хамрагдаж 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр батламжаа гардан авлаа.

Мөн өнөөдөр буюу 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний баг нь Цэргийн төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төвтэй Бөөр шилжүүлэн суулгах мэс засал, Улсын хоёрдугаар төв эмнэлэгтэй Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хамтарч хийх, мэргэжил аргазүйн дэмжлэг үзүүлж хамтран ажиллах тухай гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо. Уг ёслолын ажиллагаанд УНТЭ-ийн ерөнхий захирал Л.Бямбасүрэн, эмнэлзүй эрхэлсэн дэд захирал О.Баярмаа, ЦТЭ-ийн дарга-ерөнхий эмч, хурандаа Б.Энх-Од, эмнэлзүй эрхэлсэн орлогч дарга, хурандаа Р.Баянмөнх тэргүүтэй албаны хүмүүс оролцож гэрээнд гарын үсэг зурлаа.

Цаашид цэргийн төв эмнэлэг нь Бөөр шилжүүлэн суулгах мэс заслын хүлээгдэл ачааллыг багасгаж, иргэдэд цаг алдалгүй тусламж үйлчилгээ үзүүлэхэд бэлтгэлээ бүрэн ханган ажиллаж байна.

 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Оролцогчдын хүсэлтээр “Night marathon ulaanbaatar 2026” бүртгэлийг сунгалаа

Улаанбаатар хотод энэ сарын 26-ны өдөр зохион байгуулагдах “Night...

“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

“Айчи-Нагоя 2026” Азийн зуны спортын ХХ наадмын медальтнууд тодорч...

Олимпын гудамжнаас урагш Дүнжингаравын зам хүртэлх гудамжийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болголоо

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн...