Цагаан сарын Ерөөлийн хурал шинийн 1-15 хүртэл үргэлжилнэ

Монголын бурханы шашнинтны төв Гандантэгчэнлин хийдээс сар шинийн баяртай холбогдуулж мэдээлэл хийлээ.

Гандантэгчинлэн хийдийн нийгэм хэвлэл мэдээлэл олон нийт хариуцсан тэргүүлэгч А.БАТЦЭНГЭЛ:

Хаврын эхэн сарын шинийн 1-15 хүртэл бурхан багш өөрийн сургаал номлолоо айлдаж, олон хүмүүсийн буруу бодол, эргэлзээг тайлсан, олон хүн зөв мөрд орсон онцгой баяр юм. Цагаан сарын баяр нь монголчуудын хувьд соёл уламжлал талаасаа ч шашны талаасаа ч онцгой баяр.

Цагаан сарын хурал ном хоёр хэсгээс бүрдэж байна. Цагаан сарыг угтаж, хуучин номын хурал хурдаг. Цагаан сарын Ерөөлийн хурал шинийн 1-15 хүртэл үргэлжилнэ. Хуучин номын хурал дээр сор залах, цэдэр ном хурах зэрэг тусгай номын зан үйл хийж байгаа. Шинийн 1-15 хүртэл цагаан сарын их ерөөл хурдаг. Энэ номын үйл ажиллагаа эрт дээр үеэс уламжлагдаж ирсэн.

Цагаан сарын үеэр онцлох үйл явдал нь Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба лам олон нийтэд зориулсан номын айлдвараа шинийн 8-нд айлдана. Номын айлдвар нь хоёр хэсгээс бүрдэж байгаа. Эхний хэсэг нь бурхан багшийн цадиг намтрыг айлдана. Дараа нь насны авшиг хүртээнэ. Бидний хувьд урт удаан наслах нь чухал байдаг. Нас гэдэг бол уртасдаг, хорогддог зүйл. Насны авшиг хүртэх үед нас уртасдаг гэж үздэг тул эрт дээр үеэс насны авшиг айлдаж ирсэн уламжлалтай.

Гандантэгчэнлин хийдийн дэд хамба гавж Гантөмөр Билгүүний зүрхэн судар номыг айлдана. Айлдварыг гуравдугаар сарын 16-нд айлдана. Бурхан багшийн айлдсан сургаал номлолуудаас хоосон чанарын үзэл онолыг тайлбарлаж байгаа ном юм. Энэ ном бол бидний уур хилэн, атаа хорсол энэ бүхэн буруу бодлоос үүдэлтэй учраас буруу сэтгэл хөдлөлд автдаг. Тэгвэл хоосон чанарын сургаал номлол нь буруу бодлыг няцаах, аливаа юмс үзэгдлийн мөн чанарыг тайлбарладаг номлол юм. Тийм учраас энэн номын айлдвар чухалд тооцогдож байгаа. Шинийн 1-15 хүртэл өдөр болгон 14.00 цагаас цагаан сарын ерөөл ном айлдана гэлээ.

Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл мэдээлэл олон нийттиэй харилцах албаны дарга Ж.ОДГАРЬД:

Ямар шашин шүтлэгтэй байх нь хамаагүй монголчуудын цагаан сар бол хосгүй нандин өв уламжлал, төрт ёсны, номт ёсны баяр юм. Буяны сэтгэл төрдөг цөөхөн үе байна, монголчуудад. Тэрний нэг нь гарцаагүй цагаан сар. Цагаан сар бол олон буяны чуулган хураадаг баяр. Сайн сайхан байгаарай гэж ерөөдөг нь аюулгүй өглөгийг гүйцэтгэж байна. Эрдэм номтой хүмүүс нь сургаал номоо айлдаж байгаа нь номын өглөг үйлдэж байна. Энэ үед эргэлчин мөргөлчид хүрээ хийдээ зорьдог. Иргэд сүсэгтэн олон биеэр зорьж ирж айлтгал номоо айлтгадаг.

Гандантэгчэнлин хийд нь хурал номоо сүсэгтэн олондоо түргэн шуурхай хүргэх талаас зохион байгуулалт хийж байна. Номын буянд иргэд өөрсдийн биеэр оролцох боломжгүй тохиолдолд цахимаар номоо айлтгах боломжтой. Мөн оочер дугаар ихтэй үед киоск төхөөрөмжид хандаад номоо өргөж болно. Бүх ном уншигдана.

Цагаан сарын хурал эхэлчихсэн явж байна. Цагаан сарын хуучин номын хурлыг дөрвөн өдөр хурдаг. Балин адислахаа хоёр хоногийн өмнө эхэлчихсэн. Жилийн балин тахилаа бүгдээрээ адислацгаасан. Ахмад хүмүүс 26-наас өмнө тоос тортогоо цэвэрлэж, бурхандаа жилийн тахил тэргүүтнээ өргөөд хуучин номын хурлаа хүлээдэг. Өчигдөр, өнөөдөр, маргааш хуучин номын хурлаа хурна.

Энэ дотор нэг онцлог зүйл байгаа нь гүрэн улсын том засал болдог сор гаргаж байгаа. Чойжоогийн их янтай хурлыг өдөржин хурна, энэ нь маргааш тохионо. Энэ өдөр соронд ирж залбираарай.

Үүний дараа Цэдэр лхамын хурал байгаа. 28-ны орой 22 :00 цагаас Батцагаан дуганд эхэлнэ. Монгол орон даяар байгаа сүм хийдүүдэд 22.00 цагаас Цэдэр лхамын хурал эхэлнэ. Өөртөө ойр байгаа сүм хийдэд очиж болох юм. Бүх хүрээ хийдүүд хуралтай байгаа. Цагаан сарын шинийн 1-ний өглөөнөөс 15-ныг дуустал өглөө бүр засал номыг дацанд хурдаг. Иргэд ирж буянаа хурааж, номоо айлтгаж болно.

Мөн шинийн 1-нээс шинийн 15 хүртэл 14:00 цагаас их ерөөл хурна. Хүрээ хийдүүд мөн энэ өдөр цагаас их ерөөлүүдээ хурж байгаа.  Энэ ерөөлийн хуралд очиж, сайн ерөөл тавьж, бурхан багшийн айлдсан сургаалийн утга агуулгыг мэдэхийн талдаа хичээгээрэй гэж залуучууддаа уриалах байна. Цагаан сарын их ерөөлийн үед олж авч байгаа мэдлэг, сайхан төрүүлж байгаа дадал энэ жилийн турш сайхан сэтгэлтэй, үйлдсэн үйлдэл болгон зөв, үр дагавар бүхэн нь өөрт болон бусдад ээлтэй өег болох байх гэж найдаж байна гэлээ.

1 сэтгэгдэл

  1. шинийн нэгэн байхгүй гэчихээд өөрсдөө шинийн нэгэнээс гээд толгой эргүүлээд байхий золгохоор алга болчихоод ном уншихаар гараад ирдэг хөгийн шинийн нэгэн үү

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас зохион байгуулсан “Газрын эрх...

Ногдол ашгаа Хуримтлалын санд шилжүүлэх, хандивлах сонголт хийсэн иргэдийн саналыг дахин баталгаажуулна

Засгийн газрын 2025 оны хоёрдугаар сарын 19-ний хуралдаанаас “Эрдэнэс Тавантолгой”...

О.Алтангэрэл: Ухаа худагийг стратегийн ордод авах УИХ-ын тогтоол зөрчигджээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлаар сайд нар...

Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Нүүрс баяжуулах үйлдвэрийн байр шилдгийн шилдэг барилгаар шалгарчээ

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Барилгын хөгжлийн төв,...