Эрсдэлийн удирдлагын тогтолцоог сайжруулбал төрийн бүтээмж нэмэгдэнэ

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрыг байгуулахад яг ямар чиг үүрэгтэй байгууллага вэ гэж асуух хүн олон байв. Тус газрын дарга Ч.Өнөрбаярын хэлснээр тус газрын үндсэн зорилго нь төрийн бүтээмжийг дээшлүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд оршиж байгаа гэлээ. “Төрийн байгууллагад эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын сайд, Хяналт үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр хэлсэн үгэндээ “Урт хугацаанд амжилттай ажиллах үндэс нь эрсдэлийг урьдчилан тооцоолж, үнэлэх, хариу арга хэмжээг оновчтой төлөвлөн хэрэгжүүлж, үйл ажиллагааныхаа тогтвортой байдлыг хангах явдал хэмээгээд, төрийн байгууллагууд эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлснээр засаглал сайжирч, бүтээмж нэмэгдэнэ” гэж онцлов.
Энэ удаагийн хэлэлцүүлгийн онцлог нь эрсдэлийн удирдлагыг бууруулах чиглэлээр үндэсний компаниуд, том үйлдвэрүүд, төрийн өмчит газруудын сайн туршлагаас суралцахад чиглэжээ. Төр бусдад зааж зааварлахаасаа илүүтэй бусдын сайн туршлагаас суралцаж, өдөр тутмын ажилдаа нэвтрүүлэхээр зорьсон нь олзуурхууштай байв. Экспортын гол бүтээгдэхүүнүүдийн үнэ буурах, эрчим хүчний дутагдал, кибер аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт зэргийг эрсдэлд тооцон, үүнээс хэрхэн сэргийлэх алхмуудыг хэрэгжүүлэх бодитой шаардлага тулгарсныг хэлэлцүүлэгт оролцогчид хөндөн ярилцлаа. Төрийн байгууллагад ажиллаж буй алба хаагчдын эрсдэлийн удирдлагын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, тогтолцоог бэхжүүлэх талаар идэвхтэй ажиллана гэдгийг албаны хүмүүс тодтгов.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ц.Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилов

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Цэндийн Цогтыг...

Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо

Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай...

Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй

УИХ-аас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт...

Монгол лам нарын ёс зүйн дүрмийг баталлаа

Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс Монгол лам нарын II...