Хубилай хааны үед хамаарах соёлын өвийг улсын хилээр гаргахыг завджээ

Монголын эзэнт гүрний 5 дахь их хаан Хубилай хааны үед хамаарах ТҮҮХ, СОЁЛЫН БИЕТ ӨВ 3 ширхэг хүрэл толийг улсын хилээр хууль бусаар гаргах гэж байсныг илрүүлэн, хурааж авлаа. Өнгөрсөн нэгдүгээр сард Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор ОХУ руу зорчиж байсан Монгол Улсын иргэн Э-гийн гар тээшинд гаалийн байгууллагын алба хаагчид нарийвчилсан үзлэг, шалгалт хийж, түүх соёлын дурсгалт зүйл байж болзошгүй гурван ширхэг хүрэл толийг илрүүлэн, хурааж авчээ. Тэдгээрийг шинжлүүлэхээр Соёлын өвийн үндэсний төвд хандахад Монголын эзэнт гүрний 5 дахь их хаан Хубилай хааны үе буюу 1268-1338 онд хамаарах түүх соёлын хөдлөх дурсгалт зүйл, соёлын биет өвд хамаарч байгааг тогтоосон байна.

Тодруулбал, Соёлын өвийн Үндэсний төвийн шинжээчдийн дүгнэлтээр “13,4-13,9 см-ийн диаметр бүхий, 351-406 гр-ийн жинтэй тус гурван хүрэл толь нь Zhiyuan simian 4-р он буюу Монголын эзэнт гүрний үеийн Хубилай хааны үед хамаарах хос луутай бадамлянхуа хийцийн толины төрөлд багтана. Хийцлэлийн хувьд Хубилай хааны Юан гүрний үед холбогдох бөгөөд зэврэлийн төрөл зүйл нь архелогийн малтлагаас илэрсэн шинж тэмдэггүй, түүвэр эсвэл гар дамжин ирсэн хөндий зайн агаарын орчинд он удаан жилийн туршид үүссэн байна” гэж гарчээ. Одоогоор тус гурван хүрэл толийг холбогдох хууль, хяналтын байгууллагад шилжүүлсэн ба хяналт, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Трамп, Илон Маск хоёрын нөхөрлөл нуржээ

Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гаригт тэрбумтан Илон Маскийн компаниудтай...

Татвар төлөгчийн банкин дахь дансыг бүхэлд нь хаадаг зохицуулалтыг хална

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг...

БНСУ-ын шинэ ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ

Либерал намаас нэр дэвшигч И Жэ Мён Өмнөд Солонгосын...

Их аварга М.Даваажаргал сүмогийн ертөнцийг орхино

Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх домогт их аварга Хакүхо...