Найман настай охиныг хөнөөсөн багш завсарлагааны үеэр хутга худалдаж авчээ

Өмнөд Солонгосын төв хэсэгт орших Тэжон хотод нэгэн бага сургуулийн багш найман настай охиныг хутгалж амь насыг нь хөнөөсөн аймшигт хэрэг даваа гарагт гарчээ.
Хохирогч охин Сөүлээс өмнө зүгт 160 км-ийн зайд орших Дэжон дахь бага сургуульдаа хувийн урлагийн ангид хичээлээ эхлүүлэхээс өмнө өмнө амрах ангид түр амхрч ганцаар байсан бөгөөд  40 гаруй насны багш 8 удаа хутгалж хөнөөсөн байна.
Дэжон хотын Боловсролын газраас  мягмар гаригт хэвлэлийнхэнд өгсөн мэдээллээр охиныг урлагийн ангиас сураггүй алга болсон тухай эцэг эхэд нь утсаар мэдэгдсэн ба даваа гарагт орон нутгийн цагаар 18.00 цагийн үед эмээ нь охиныг дуу хөгжмийн ангиас олжээ.
Ким Ха-неул охин ухаангүй байдалтай байсан бөгөөд эмнэлэгт хүргэсэн боловч дараа нь нас барсан аж. 
Харин багш эмэгтэй гэмт үйлдэл хиясний дараа өөрийгөө хороохоор оролдсон ч чадаагүй бололтой, хүзүү, гартаа шархтай байжээ.  Түүнийг эмнэлэгт хэвтүүлж хагалгаанд оруулсан ба цагдаа нар дараа нь үргэлжлүүлэн байцаана гэж Ёнхап мэдээлэв.
Багш хэргээ хүлээн зөвшөөрсөн ба тухайн өдрийн үдийн цайны завсарлагааны үеэр ойролцоох дэлгүүрээс хутга худалдаж авсан гэж Korea Times мэдээлжээ.
Тухайн багш  сэтгэл санааны хямралд орсон гэсэн шалтгаанаар ажлаасаа чөлөө аваад өнгөрсөн оны сүүлээр ажилдаа буцаж орсон байжээ. Охины эцэг эх сэтгэцийн өвчтэй багшийг эргүүлэн ажилд авсан сургуулийн захиргааг буруутгаж байгаа юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэд бичиг баримт бүрдүүлэх шаардлагагүй

Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг сонгон шалгаруулах ажил наймдугаар...

Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит 4 байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна

Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг чанартай хүнсний бараа бүтээгдэхүүнээр...