Удахгүй нээх Нэтфликсийн шинэ цувралд Сон Хе Кё гол дүр бүтээжээ

БНСУ-ын“А” зэрэглэлийн  жүжигчид болох Сон Хе Кё, Гон Ёо нар Netflix-ийн удахгүй цацагдах нэгэн цувралд  гол дүрд тогложээ.
“Шоу бизнес нэрэй уг кинонд 1960-1980-аад оны Солонгост  улсын энтертайнмент салбарын халуухан өрсөлдөөн, амжилт уналтын тухай өгүүлдэг байна. 
Сүүлд “The Glory” киноны гол  дүрд  тоглосон Сон Хе Кё нь өөрийгөө хөгжмийн салбарт зориулж байгаа Мин Жа хэмээх амбицтай эмэгтэйн дүрд тоглосон бол  “The Trunk”, “Squid Game” зэрэг Netflix-ийн олон ангит кинонд тоглосон Гон Ёо нь Мин Жагийн найз Дун Гугийн дүрийг бүтээж, түүнтэй хамт амжилтад хүрэхийг чармайдаг байна.
Жүжигчдийн бүрэлдэхүүнд мөн Kim Seol-hyeon, Cha Seung-won, Lee Ha-nee нар багтжээ. Энэхүү цувралыг “Манай блюз”, “Хүндэт найзууд минь” зэрэг олон ангит киногоороо алдартай Но Хи Кён бичиж, “Кофений ханхүү”, “Хавх дахь бяслаг” киноны Ли Юн Жун найруулжээ. Одоогоор  уг цувралыг нээх өдрийг зарлаагүй байна. 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...

Энэ сарын 26-наас Цонжин болдог чиглэлд нийтийн тээврийн автобус явна

"Цонжин болдог" орчимд Х:17 чиглэлийн нийтийн автобус зогсдог болох...

Австралийн парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын урилгаар Австралийн...

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн...