Менингококкын эсрэг вакциныг эрсдэлт бүлэгт хийнэ

Эрүүл мэндийн яамнаас менингококк халдварын эсрэг 2000 тун вакцины худалдан авсан, ирэх долоо хоногоос вакциныг хийнэ гэдгийг ХӨСҮТ-ийн захирал Э.Анхбаяр мэдээлсэн. Эдгээр вакциныг эхний ээлжид халдварын тохиолдлуудын ойрын хавьтлуудад болон эрсдэлт бүлгийнхэнд хийхэд хангалттай гэж үзэж байгаа юм байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, олон улсын байгууллагууд дэгдэлт гарсан орнуудад вакциныг түгээдэг. Монгол Улсад менингококкын халдвар дэгдэлтийн хэмжээнд хүрээгүй учир сайн дурынхныг вакцинд хамруулахгүй.

Эхний ирсэн 2000 тун вакцинд халдварын ойрын хавьтлуудыг хамруулах юм. Менингококк жил бүр тодорхой хэмжээнд бүртгэгддэг. Сүүлийн гурван жилийн тухайд 2022, 2023 онуудад хоёр, хоёр тохиолдол, 2024 онд дөрвөн тохиолдол бүртгэгдсэн. Нас баралт бүртгэгдээгүй байна. Харин 2025 он гарснаар нэг тохиолдол хүндэрч, эндсэн тохиолдол гарсан. Одоогоор ойрын 1700 гаруй хүнд эхний ээлжийн вакциныг хийхээр төлөвлөсөн байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэд бичиг баримт бүрдүүлэх шаардлагагүй

Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг сонгон шалгаруулах ажил наймдугаар...

Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит 4 байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна

Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг чанартай хүнсний бараа бүтээгдэхүүнээр...