Тусгай зөвшөөрөл олгох хүнд суртлаа цөөлөх хугацаатай үүрэг өглөө

Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар Бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ холбогдох сайд нарт даалгасан. Энэ хүрээнд өнөөдөр Ерөнхий сайдын дэргэдэх Зөвшөөрлийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан өнөөдөр боллоо. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал хуралдаанаар “Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, асуудал” сэдвээр танилцуулга хийв.
Танилцуулгад хамгийн их шат дамжлагаар тусгай зөвшөөрлийг олгож байгаа нөхцөлийг дурдав. Тодруулбал хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлээр 138, эрүүл мэндийн чиглэлээр 126, барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн чиглэлээр 110, соёл, боловсролын чиглэлээр 80 үе шатыг дамжиж байж тусгай зөвшөөрлийг авдаг тооцоолол гарсан байна.
Зөвхөн эрүүл мэндийн салбарт зарим жишээн дээр процессын шинжилгээ хийж үзэхэд:
1. Эмнэлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгоход 18 баримт бичиг бүрдүүлж, олгох шат дамжлага нь 133. Сунгахад 11 баримт бичиг бүрдүүлж, 85 шат дамжлагыг дамжих шаардлагатай.
2. Эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход 15 баримт бичиг бүрдүүлж, олгох шат дамжлага нь 138. Сунгахад 11 баримт бичиг бүрдүүлж, 85 шат дамжлагыг дамжих шаардлагатай.
3. Халдваргүйжүүлэх бодис худалдах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход 11 баримт бичиг бүрдүүлж, олгох шат дамжлага нь 114. Сунгахад 9 баримт бичиг бүрдүүлж, 79 шат дамжлагыг дамжих шаардлагатай байна.
Мөн хувийн цэцэрлэг байгуулах зөвшөөрөл олгоход 26 баримт бичиг бүрдүүлж, олгох шат дамжлага нь 93. Сунгахад 34 шат дамжлагыг дамжих шаардлагатай гэдгийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал онцоллоо. Судалгаагаар төрөөс олгогдож байгаа нийт 251 тусгай зөвшөөрлөөс 89 зөвшөөрлийг олгох харилцаа нь эрх бүхий байгууллагаас батлагдсан журмаар, 33 зөвшөөрөл нь хууль болон журмаар давхардсан байдлаар зохицуулжээ. Өөрөөр хэлбэл нийт 251 төрлийн тусгай зөвшөөрлийн 122 тусгай зөвшөөрөлд холбогдох ямар нэгэн харилцааг хэм хэмжээ тогтоосон актаар, журмаар зохицуулж байна.
Зөвшөөрлийн зөвлөл дээрх асуудлуудыг хэлэлцэж Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, холбогдох арга хэмжээ авах талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” 7 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж үр дүнг Засгийн газарт танилцуулах талаар төрийн байгууллагуудад хугацаатай үүрэг даалгавар өгсөн тогтоол батлав.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэд бичиг баримт бүрдүүлэх шаардлагагүй

Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг сонгон шалгаруулах ажил наймдугаар...

Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит 4 байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна

Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг чанартай хүнсний бараа бүтээгдэхүүнээр...