ЭМД-ын шимтгэлд иргэд 182 мянган төгрөг төлнө

ЭМД-ын шимтгэлийн хувь хэмжээг тухайн жилийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан шинэчлэн баталдаг. Үүнтэй холбоотойгоор 2025 оны хувь хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 2 хувиар тооцож төлөхөөр зохицуулсан.

Эрүүл мэндийн даатгалын газраас 2025 онд ЭМД-ын шимтгэлд төлөх хувь хэмжээг танилцуулав.

Туус газраас мэдээлснээр 2019 онд иргэн сар бүр 3200 төгрөг, жилээр тооцвол 38400 төгрөгийн шимтгэл төлдөг байсан бол, 2020 онд сар бүр 4200 төгрөг, жилээр тооцвол 50400 төгрөгийн шимтгэл төлдөг болжээ. Мөн 2021, 2022 онуудад шимтгэлийн хувь хэмжээ тогтвортой байсан бол 2023 онд дахин шинэчлэгдэж сар бүр 5500 төгрөг, жилээр тооцвол 66000 төгрөгийн шимтгэл төлдөг болсон. Харин 2024 онд сар бүр 6600 төгрөг, жилээр тооцвол 79200 төгрөгийн шимтгэл төлдөг болжээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэд бичиг баримт бүрдүүлэх шаардлагагүй

Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг сонгон шалгаруулах ажил наймдугаар...

Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит 4 байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна

Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг чанартай хүнсний бараа бүтээгдэхүүнээр...