Сайд С.Одонтуяа: Зоригтой шийдвэр гаргахгүй бол утаа хэзээ ч шийдэгдэхгүй

Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын сонсгол асуулт, хариултаар үргэлжилж байна. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа гишүүдийн асуултад хариулахдаа “Утааны сонсголд бүтэн суулаа, бүх саналыг тэмдэглэж авлаа. Буруутныг хайж байна. Ажил үүргээ гүйцэтгэж байгаа гүйцэтгэх засаглалынхан, яамд, түлшний үйлдвэрийнхэн, аж ахуйн нэгжүүдээс бурууг хайгаад хэрэггүй. Энэ хүмүүс тухайн үед гарсан тушаал шийдвэрийг биелүүлсэн.
Хамгийн гол асуудал нь төрийн бодлого, шийдвэр тогтворгүй байна. Тухайлбал, Э.Бат-Үүл даргын үед гэр хорооллын дахин төлөвлөлт хийхээр иргэдтэй уулзаж байсныг улс төрийн шалтгаанаар болиулсан. Дараа нь 10, 20 айл нийлж, дэд бүтцээ шийдэх “Сайн хашаа” хөтөлбөр бас л зогссон. Сонгуулийн өмнө улстөрчид гарч ирээд, бүх газрыг дур дураараа олгодог. Ингэж хотыг төлөвлөлтгүй болгож, өнөөдрийн асуудлыг үүсгэсэн.
Манай яаманд агаарын бохирдолтой тэмцэх төсөв ч байхгүй. Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо ямар нэг төсөвгүй, хэдэн хүнийг ТҮ-ийн хамгийн доод шатлалаар цалинжуулж, яамны батлагдсан төсвийн хүрээнд ажиллуулах гээд үзэж байна. Сайн дурын байгууллага шиг л. Би Үндэсний хорооны даргын хувьд сүүлийн нэг сард бүх асуудал, алдаа оноог судаллаа. УИХ-аас Түр хороо байгуулж, анхааралдаа авч, шийдлээ зоригтой гаргах хэрэгтэй. УИХ дорвитой шийдвэр гаргахгүй бол асуудал хэзээ ч шийдэгдэхгүй” гэлээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлд 18:00-21:00 цагаас бусад үед хог хаяхыг хориглолоо

Хог хаягдлын ачилт, тээвэрлэлтийн үйлчилгээний менежментийг сайжруулах ажлын хүрээнд...

Доктор С.Нарангэрэл: Утааг бууруулахын тулд түлшээ солих шаардлагатай

Иргэдийн хүсэлтийн дагуу Улаанбаатарын агаарын бохирдлын асуудлаар УИХ-ын нээлттэй...

Б.Баярцэцэг Би хүний сэтгэлд солонго таттал дуулж чадсан

Тун удахгүй уран бүтээлийн тайлан тоглолтоо толилуулах гэж байгаа...

ХЭҮК: Өнгөрсөн 29 жилийн хугацаанд 52 унаач хүүхэд амь насаа алдсан

Монгол Улсын Засгийн газар 2025 оны 1 дүгээр сарын...