С.Бясбасүрэн мэргэжлийн сүмогийн 74 дэх аварга боллоо

Мэргэжлийн сүмогийн 74 дэх ёкозүнагаар Хошорюү С.Бямбасүрэн тодорлоо. Сүмогийн холбооны саналаар Ёкозүнагийн зөвлөл хуралдаж, есөн гишүүн дуу нэгтэйгээр түүнийг дэмжсэн байна. Ийнхүү өнөөдөр албан ёсоор Хошорюү С.Бямбасүрэнг мэргэжлийн сүмогийн 74 дэх ёкозүна болсоныг зарлав. Монголоос сүмогийн зургаа дахь их аварга төрсөн нь энэ.

Өдгөө 25 настай Хошорюү С.Бямбасүрэн ярихдаа “Би ёкозүна цолыг сэвтээхгүйн тулд тууштай зүтгэх болно. Сүмогийн ертөнцөд хөл тавьснаас хойш энэ миний мөрөөдөл байсан. Энэ аз жаргалтай мэдрэмжийг илэрхийлэх үг алга. Би өөрийгөө улам дайчлах болно. Юу ч болсон хүчтэй байх болно” гэжээ.

Мэргэжлийн сүмод 42 башё барилдаж, ёкозүна болсон Хошорюүгийн энэ амжилт  түүхэнд зургаадугаарт орох үзүүлэлт ажээ. Өөрөөр хэлбэл, ийм богино хугацаанд ёкозүна цол хүртсэн зургаа дахь бөх болжээ. Эзэн хааны цомыг хоёр удаа хүртсэн Хошорюү С.Бямбасүрэн ирэх гуравдугаар сарын башёд ёкозүна цолтой зодоглоно.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Тэтгэвэр 100-300 хүртэлх мянган төгрөгөөр нэмэгдэх хуулийг баталлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал болон Гэр бүл, хөдөлмөр,...

Оюутолгойн хэлэлцээрийг Монгол ашигтай хувилбараар тохиролцлоо

Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн яриа хэлэлцээрийг Монгол Улсад...

Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн жагсаалд 8500 орчим алба хаагч оролцоно

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний...

С.Шаарийбууд эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц бэлэглэжээ 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын гавьяат багш...