Ипотекийн зээлийн хүү орон сууцны хэмжээнээс хамаарсан шаталсан хүүтэй болно

Ипотекийн зээлийг орон сууцны метр квадратаас шалтгаалан зээлийн шаталсан хүүг санал болгохоор Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл орон сууцны метр квадратын хэмжээ ихсэх тусам зээлийн хүү нэмэгдэх байдлаар зээлийг олгоно гэсэн үг.

Монголбанкнаас гаргасан судалгаагаар нийт зээл авсан иргэдийн хүсэмжит талбай нь 50-60 мкв байнаа гэсэн дүн гарчээ. Тиймээс орон сууцны мкв-аас хамаарч зээлийн хүү өсөх  байдлаар ипотекийн зээлд өөрчлөлт хийхээр болсон байна.

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Орон сууцжуулалтын хэлтсийн дарга Э.Батболдын хэлснээр Дэлхийн банкнаас зөвлөснөөр дээрх ипотекийн шаталсан зээлийг хэрэгжүүлэхээр  төлөвлөсөн ажээ. Талбай томрох тусам хүү томордог, магадгүй 100 мкв талбайтай орон сууцны зээл 11-12 хувьтай байх зэрэг өөрчлөлт хийх нь тохиромжтой гэж зөвлөсөн байна.

Өнгөрсөн хугацаанд нийт ипотекийн зээл авсан иргэдийн 53.9 хувь нь сард 2 сая 500 мянган төгрөг хүртэл орлоготой буюу дундаж орлоготой өрх байжээ. Ипотекийн зээлд аль болох дундажааас доогуур орлоготой иргэдийг хамруулахаар төлөвлөж буй гэж яамнаас мэдээллээ.

Анх байр авч буй бол 100 хүртэл Мкв байранд 10 хувь, 40 хүртэл Мкв байранд 4 хувь, 50 мкв бол 5 хувь, 60 мкв бол 6 хувь гэх мэтээр шаталсан зээлийн хүүтэй байх юм байна.

Харин хоёр дахь удаагаа байр худалдаж авах бол үүнээс арай өндөр хүүтэй зээл  олгоно. Энэ зээлийн бодлого нь гэр хорооллыг орон сууцжуулах,  орчны бохирдлыг   бууруулахад чиглэж байгаа учир нэн хөнгөлттэй энэ зээлийг зорилтот бүлэг  рүүгээ чиглүүлнэ. Амьдрах  нөхцөлөө сайжруулахаар хоёр дахь удаагаа зээл авч буй иргэдээ төр орхихгүй ч анх удаа авч буй иргэдэд  олгож буй зээлийн хүүгээс өндөр  хүүтэй зээл олгох бодлого барина гэж холбогдох яамнаас мэдээлэв.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

“Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг өвлөх эрхийг нээлээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний...

АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2026 оны 4...

ТЭЦ-5 станц барих газрын үнсийг зөөвөрлөж, талбайг чөлөөлж байна

“Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” -ыг Баянгол дүүргийн 20...