Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн гадаад бодлогыг СОНЖИХУЙ

Дэлхий даяар цар тахал дэгдсэн, хил дангинатал хаалттай цагт Ерөнхий сайдаар томилогдсон учраас “Амаргүй” гэдэг үгийг арай л олон хэлээд байдаг байх. Гэхдээ хүн амаа цаг алдалгүй дархлаажуулсан эхний улсуудын нэг нь Монгол байлаа. Үүний цаана дипломатын нэн идэвхтэй ажиллагаа, уран нүүдэл байсан хэрэг. Олон улсад газар аваад байсан “Монголчууд ер нь найдваргүй түнш гэсэн” хүйтэн хөндий сэтгэгдэл энэ үеэс хайлж, эерэгшиж эхэлсэн байх. Унтаад босоод ирэхэд хууль нь өөрчлөгдчихдөг, бодлого нь гуйвчихдаг тогтворгүй учир хөрөнгө оруулагчид дайжчихсан үе байлаа. Одоо элдэв нэр хоч зүүдэг ч “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн баримт бичиг энэ дайжилтыг зогсоож, гадаадын хөрөнгө оруулагчид, түншүүдийг бодлоо өөрчлөхөд түлхэц болсон нь дамжиггүй.

Л.Оюун-Эрдэнэ дөрвөн жил Ерөнхий сайдаар ажиллахдаа ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн, Ерөнхий сайд нартай нэг бус удаа уулзаж, гацсан төслүүдийг урагшлуулах саналаа салаа утгагүйгээр шууд илэрхийлж байв. Жишээ нь, түлш шатахууныг 2027 он хүртэл одоогийн ханшаар тогтвортой нийлүүлэх, Эгийн голын усан цахилгаан станцын төслийн ажлыг эхлүүлэх талаар ОХУ-тай тохиролцож чаджээ. Шийдэлгүй гацсан Гашуун сухайтын төмөр замын холболт, Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэх хэлэлцээнд БНХАУ-ын Ерөнхий сайдтай гарын үсэг зурсан нь эдийн засагт асар том эерэг дохио болоод байна.

Бас л олон жил гацсан ураны төслийг Францын талтай хамтран хэрэгжүүлэх ажлыг эхлүүллээ. Франц бол НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн, цөмийн эрчим хүчний салбарт гол тоглогчдын нэг юм. Хамгийн чухал нь Оюутолгойн гэрээнээс хойш гуравдагч хөршийн хөрөнгө оруулалттай төслийг гацаанаас гаргасан нь эдийн засгийн ач холбогдлоос гадна гадаад бодлогын том ахиц гэж хэлж болно. Ерөнхий сайд Германд айлчлахдаа 1000 инженер бэлтгэх, Америктай шууд нислэгтэй болж, 1000 багш, 10 мянган инженер бэлтгэх тохиролцоонд хүрснийг дурдах ёстой. Япон, өмнөд Солонгостой харилцаагаа өргөжүүлэх алхмууд хийлээ.

Товчхондоо бол өнгөрсөн дөрвөн жилд гуравдагч хөршийн харилцаагаа тэлсэн, гадаад харилцааг эдийн засагжуулахад Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар онцгой анхаарчээ. Гадаад бодлоготой шууд хамааралгүй ч нэг онцгой үйл явдлыг онцлох учиртай. Олон нийтийн дунд Дубайн гэрээ нэрээр танигдсан баримт бичгийг цуцлах хэлэлцээрийг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хийж, Монголын талд хуримтлагдаад байсан 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэж чадсан. Ингэснээр ирээдүйд үүсэх 22 тэрбум ам.долларын өрийн дарамтаас улсаараа ангижирсныг одоо хүмүүс түрүүчээсээ бараг мартаж байх шиг байна. Уг нь энэ хэлэлцээ уул уурхайн салбарт авсан нь хожиж, өгсөн нь алддаг гэх буруу жишгийг халсан юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Дөрөвдүгээр сарын 01-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг болно

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2024 оны...

Нийслэлчүүдийн хэрэгцээнд 10 мянган тн нөөцийн мах бэлтгэнэ

2025 оны хаврын улиралд нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд...

Ипотекийн зээлийн хүү орон сууцны хэмжээнээс хамаарсан шаталсан хүүтэй болно

Ипотекийн зээлийг орон сууцны метр квадратаас шалтгаалан зээлийн шаталсан...

Х.Нямбаатар: Яармагаас Сүхбаатарын талбай хүртэл трамвайгаар явахад 20-30 минутад хүрнэ

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Улаанбаатар трамвай төслийг...